Бодол санаа минь жигдэр,
Хүсэл мөрөөдөл минь дүүл
Учир утгагүй муухай амьдралд би орж байна
Урьдах хүсэл мөрөөдөл минь миний зүг нисээрэй би барьж авахсан
Цагаахан далин дээр минь ганц нэг буурал үс унтана
Түүнийг минь
битгий тасдаарай
битгий хараар будаарай
Миний хүслэнгийн нууц амьдралын эцэст
минь бий
Миний хайрын зам дуу хүрэх асарт
минь бий
Битгий зогсоогоорой
Битгий алдуулаарай
Хүний мөрөөдөл уйлахгүй, гамшихгүй дахин мэндлэхгүй
Харин ургана
Хүний сэтгэл баригдахгүй гацахгүй
Харин сөхөрнө
Би
хэний ч өмнө саад болохгүй
хэний ч юмыг булаахгүй
хэний ч өмнө буруу зүйл хийхгүй
харин тэднийг ялна
April 17, 2008
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment