
Флоридагийн зvvн эрэг орчимд, Куба арлын хойт зvгт 40 километрт, 330 метрийн гvн далайн ёроолд нэгэн пирамид сvндэрлэн байдаг байна.
Тэрхvv гvнзгийд хvн шумбаж vзэж чадахгvй тул радараар зураг авалт хийж vзхэд энэ пирамид 130 метр орчим єндєр болох нь тогтоогджээ. Энэ нь Египтийн пирамидтай ойролцоо єндєртэй гэсэн vг юм.
Хэрэв энэхvv пирамидийг хvний гараар байгуулсан нь нотлогдвол, Атлантын далайн баруун хэсэг буюу энэхvv пирамид байгаа орчин болох Карибын тэнгисийн ёроолд эртний асар єндєр хєгжилтэй иргэншил далайн ёроолд живэн сvйдсэн гэдэг онол нотлогдож, далайн энэ хэсгээс дээрх нэн эртний соёл иргэншлийн vлдэгдэл болох хот тосгод, тэдгээрийн барилга байшингууд, гудамж талбайнууд, аврага том сум хийдvvд, єндєр ханан хэрмvvдийнхээ хамт цаашид энә хавиас олдох ёстой билээ.
Энэхvv соёл иргэншил нь ийнхvv далайн ёроолд живэн одсон байгаагаас vзхэд, тэрээр манай дэлхийн гуравдахь мєстєлтийн vед буюу одоогоос 10 000 жилийн ємнє оршин тогтнож байсныг харуулах юм. Чухам энэ vед л манай дэлхийн хуурай газрын хэлбэр дvрс єнєєгийн байдал тєрхєє олж тогтсон бєгєєд энэ vед нилээд хуурай газар далайн ёроолд живэн одож, басхvv нилээн хэсэг газар далайн ёроолоос єргєгдєн ил гарсан бєлгєє.
Далайн тєвшин хэдийгээр тэгш тальбуун харагдах боловч далайн ёроол нь хуурай газрын нэгэн адил єндєрлєг хавтгай тэвцэгvvд, уул нурууд, гvн ангал хавцалуудаас тогтдог билээ. Далаад оны vед Жон Хенри хэмээх нэгэн далайчин дээрх пирамидыг олж нээсэн бєгєєд тvvний байршилыг нарийвчилан тогтоосон байна. Энэхvv пирамид нь Бахамын орчим дахь далайн ёроолын тэгш єндєрлєг дээр бус харин Кай Сал хэмээх далайн ёроолын уулын орчимд байх огцом гvн хєндийд орших ажээ.
Энэхvv пирамидын орой нь далайн тvвшнээс доош олон зуун метрийн гvнд байх тул хvн очиж судлах боломжгvй юм. Энэхvv пирамид нь хэлбэр дvрсийн хувьд Египтийн пирамидуудтай адилгvй, харин эртний Аптекийн Маяа омгийнхны байгуулж байсан пирамидуудын нэгэн адил шаталсан хэбэртэй байдаг байна.
Сvvлийн vед энэхvv пирамидыг сонирхох явдал улам хvчтэй болж, тийш нь олон экспедиц томилон явуулж, далайн гvнд живж єєрєє зураг авах тєрєєрємжийн тусламжтайгаар тvvний зургийг нь олон талаас нь авч чадсан байна. Vvний нэг жишээ болох, далай судлаач Жакуес Майол ба Ари Маршал нарын дээрх тєхєєрємжєєр авсан видео зураг юм. Харин энэхvv баримтат видео зураг дээр уг зурагийг авах vед єнєєх пирамидын суурь хавьцаанаас хэсэг гялалзсан гэрэлт бємблєгvvд асч унтран нааш цааш сvлжилдэн давхилдаж байсныг тодхон харж болох байлаа.
No comments:
Post a Comment