June 04, 2008

Аз жаргалын түлхүүр


Нэгэн худалдаачин аз жаргалын нууцыг олж мэдvvлэхээр хамгийн мэргэн ухаантай хvн рvv хvvгээ явуулжээ. Залуу хvv 40 хоногийн турш элсэн цєлийг гатлан туулж явсаар толгодын дээр сайхан

харш байхыг олж хараад тийшээ очжээ. Хайж явсан мэргэн нь энд амьдардаг байв. Мэргэнтэй уулзах гэсэн хvмvvс харшаар дvvрэн байлаа.

Энэ харш хvvгийн бодож байсан шиг тийм сайхан vзэсгэлэн тєгс харагдахгvй л байлаа. Хvv бvтэн цаг хvлээж байж сая мэргэн ухаантантай уулзах завшаан олжээ. Хvvгийн зорьж ирсэн хэргийг анхааралтай сонссон ухаантан асуултанд хариулах тийм их цаг алга гээд хvvг харшийг vзэж танилцаад хоёр цагийн дараа ир гэжээ. Гэхдээ "Єєрєєс чинь нэг зvйлийг хvсье!" гээд хvvгийн гарт бага зэрэг шингэн тостой халбага єгєєд "Ордноор зугаалж байхдаа халбагатай тосоо асгаж болохгvй" гэж анхааруулжээ.

Хvv ч ордны шатаар єгсєж уруудан єнцєг булан бvрээр явжээ. Гэвч халбагатай тосноосоо нvд салгасангvй. Хоёр цагийн дараа мэргэн ухаантан дээр эргэж ирэв. Мэргэн ухаантан "За хvv минь ордноор зугаалж байхдаа хоолны єрєєний хажуугийн уран гоё хийцтэй хивсийг, цэцэрлэгчийн маань 10 жилийн хvч хєдєлмєрєє зарж босгосон цэцэрлэгийг, номын санд байгаа сайхан илгэн цааснуудыг маань харав уу? гэж асуужээ. Хvv ч санаа зовон, халбагатай тосоо асгачихгvйн тулд єєр юу ч анзаарч чадаагvйгээ хvлээжээ. Мэргэн "тэгвэл яваад ордны бvх сайхныг хараад ир" гэв.

Санаа нь амарсан хvv халбагатай тосоо аван ордонтой дахин танилцахаар гарчээ. Энэ удаа явахдаа хананд єлгєсєн, зурсан урлагийн сайхан бvтээлvvдийг анхааралтай харж хэчнээн сайхан болохыг нь мэдэрч байлаа. Vзэсгэлэнт сайхан цэцэрлэг, уран гоё хийцтэй сайхан бvтээлvvдийг харж нvд, сэтгэл баясгажээ. Танилцаж дуусаад хvv харсан vзсэн бvх сайхан зvйлээ мэргэн ухаантанд ярьжээ.
Тvvнийг анхааралтай сонссон мэргэн ухаантан хvvгээс "чамд єгсєн халбагатай тос хаана байна?" гэж асуухад хvv сандран гар луугаа хартал тос нь аль хэдийнээ асгарсан байлаа.

Юм харж алмайрсан хvv гарт байгаа халбагатай тосоо мартсан байжээ. Vvнийг харсан мэргэн ухаантан хvvд хандан, "Чамд єгєх ганцхан зєвлєгеє байна: Аз жаргалын тvлхvvр нь "халбагатай тосоо асгалгvйгээр бvх юмны сайхныг нь олж харах юм" гэжээ. Орчин vед аз жаргал нь итгэл vнэмшил, амжилт, албан тушаал, алдар нэр, гэр бvл, асуудалгvй жигд амьдрал гээд бодит болон хийсвэр олон ойлголтоор хэмжигддэг. Гэвч мартаж болохгvй хамгийн чухал зvйл бол "халбагатай тос" буюу хvний мєн чанар юм.

No comments: