
Хvн нvvртэй учир битvvлэг араатны аварга хєшєє vхэлгvй мєнхийн шингэний нууцыг хадгалж байдаг гэнэ. Дундад зууны vед алхимичид аугаа их гурван Гермест мєргєдєг байжээ. Ингэснээр ямар ч металыг алт болгон хувиргах "философийн чулууны" нууцыг эзэмшсэн далд мэдлэгийн vндэс тавигдсан гэдэг байна.
Аугаа их гурван Гермесийн єєрийнх нь тухай мэдээ бага. Тэр Тот нэрээр Египтийн бурхны хvv болон тєрж, Нилийн эрэг дээр анхны пирамидийг бариулсан гэлцдэг. Гизед цогцолбор пирамидийн зэрэгцээ, бvр тодорхой єгvvлбэл том Сфинксийн хєшєєний хэвлийд vхэлгvй мєнхийн шингэний жор хадгалагдаж байдаг хэмээн єнєєг хvртэл итгэсээр гэнэ. Учир битvvлэг Сфинкс пирамидийн бэлд шууд болон шилжvvлсэн утгаар тэдний сvvдэрт хєшин зогсч байдаг. Єндєр нь 20 метр, урт нь 57 метр энэ дvрс бvх л цаг хугацааны турш аварга сvрлэг байсан боловч фаронуудын аварга бунхны дэргэд тэр байдлаа алддаг. Энэ учраас шинжээчид тvvнийг хоёрдугаар зэргийн байдлаар vздэг ч єєртєє ер бусын vнэт зvйл хадгапж байгаа гэж тааварласаар байдаг байна.
Цаг vе хvмvvсээс болоод єнєєдєр сфинкс "євчтэй" гэмээр байгаа ажээ. Египтийн захирагч нарын нэг нь тэр чулуун баримлын хамрыг тасдаж хаяхыг тушаажээ. Арван наймдугаар зууны эхэнд єєр нэг дураараа этгээд нvvр руу нь их буугаар бууджээ. Наполеоны цэргvvд мєн Сфинксийн нvдийг зэвсгээр гэмтээжээ. Английн лордууд эрvvнийх нь хэсгийн ховхлон Британийн музейд аваачиж тавьжээ. Эдvгээ бол Каирын vйлдвэр завод, авто хэрэгслийн утаа нэвчиж, чулуу нь идэгдэн ховхордог гэнэ.
1988 оны зуны шєнє Сфинксийн хvзvvнээс хэсэг чулуу салан унасан нь 350 кг жин татаж байжээ. Vvний дараа л Египтийн эрдэмтэд, Засгийн газар тvгшvvр авч, ЮНЕСКО-гийн шинжээчид санаа зовох болсон байна. Хєшєєний зэрэгцээ янз бvрийн шинжилгээ хийх хvчирхэг тооцоолон бодох машин бvхий явуулын лаборатори байрлуулжээ. Хэт авианы тусламжтайгаар гэмтсэн толгойг шинжилж судалтал аюултай ан цав бий болсон байсан гэнэ. Мэргэжилтнvvд хорин зууны хугацаанд ємнєх хэдэн мянган жилд байснаас илvv гэмтсэн гэж vзжээ. Харин сэргээхэд нь зуу зуун сая доллар хэрэгтэй хэмээн тооцоолжээ. Энэ хэмжээний мєнгє цугларч чадаагvй ч Египтvvд єєрсдийн хvчээр сэргээн засварлахаар оролдож байгаа ажээ. Англичуудаас 900 тонн хvнд толгойг нь бэхлэхийн тулд эрvvнийх нь хэсгийг даруйхан буцааж єгєхийг шаардаж байгаа ажээ. Харин эртний чулуун хєшєєг засч, тэр нь ослын байдалд байгаа нь Сфинксийн элдэв оньсого тааврыг тайлах гэсэн шинжлэх ухааны хvмvvсийн сонирхлыг татаж эхэлжээ. Профессор С.Иошимура тэргvvтэй Токиогийн археологичид Сфинкс болон орчин тойрныг нь эхолокатороор шинжлээд тvvний чулуунууд пирамидийн гулдмайнуудаас илvv эртний гэсэн дvгнэлт хийжээ. Энэ эрдэмтэд єєр нэг дуулиан тарьсан нь уг "Хvн нvvртэй улуун арслангиин зvvн хєл доороос Хефрений баримлын зvг чиглэсэн нарийнхан хонгил байгааг электрон аппарат харуулж байна гэжээ. Тэр хонгил хоёр метрийн гvнд байгаа бєгєєд шинэ тоног тєхєєрємж авчрахаас нааш судалгаа vргэлжлvvлэх боломжгvй гэнэ. Vvний дараа гидрологийн мэргэжилтнvvд шинжилгээ хийж, усны их урсгалд идэгдсэн ул мєр байгааг илрvvлжээ. Энэ мэдээ ил болмогц л Нил мєрєн урьд нь єргєн байсан, тэгээд Сфинксийн хэсгvvдийг эмтэлж урсгасан мэдээ сонинуудад цуварч эхэлжээ. Харин гидрологи-чид "Энэ бол Нил мєрєнтэй хамаагvй, хойт зvгээс ємнє руу чиглэсэн усны урсгал байсан... Нєгєє библийн их vep" гэх маягийн санаа илэрхийлжээ.
Ингээд Сфинксийн гарал vvсэл тvvхийн их vерээс урагшлаад явчихжээ. Гэвч тэр vеийн тухай vнэн хэрэг дээрээ мэдэх юм бага байгаа билээ. "Сфинкс ярих vед дэлхийн амьдрал хэвийн биш болно" гэсэн хуучны vг байдаг гэнэ. Гэхдээ сфинксийн нууц шалихгvй дэлгэгдэж байгаа ч тэр юу ч яриагvй дуугvй хэвээрээ л байна.
No comments:
Post a Comment