
Байгалийн баялагаа ашиглах нь ямар сєрєг vр дагавартай вэ?
Жозеф Штиглиц (Joseph E.Stiglitz. 1993 онд Клинтоны засгийн vед УАА-н Хяналтын зєвлєл, улмаар Дэлхийн банкны дэд захирал, ємнє нь Yale, Princeton, Oxford und Stanford их сургуулиудад макро эдийн засгийн профессор багш байсан. 2001 онд Мэдээлэл болоод макро эдийн засгийн харилцан хамаарлын асуудлаар Нобелийн шагнал хvртсэн.
Одоо Columbia их сургуульд ажилладаг) бол манай гаригийн “толгой эдийн засагчдын” нэг бєгєєд “Даяаршлын сvvдэр”, “Гайхмаар гэнэтийн єсєлт” зэрэг номоороо єрнєдєд сая сая уншигчдын танил болжээ. Тэрээр хvйтэн дайнаас хойшхи дэлхийн шинэ “эзэд” болон тэдний гол институтууд болох ДБ, ОУВС-гийн сvvлийн 15 жилд хийсэн “аварга туршилт” хэрхэн дампуурч байгааг жирийн хvнд ойлгогдохоор бичсэн юм.
Ноён Жозеф Е.Штиглицийн Олон нийтийн санхvvгийн хяналтын тєвийн “Нєєц баялгийн тухайд” сэдэвт семинар дээр тавьсан илтгэлээс сийрvvллээ.
Нєєц баялгийн сєрєг vр дагавар гэдэг уг нь энгийн мєртлєє ээдрээтэй зvйл юм. Юу гэвэл, эдийн засагт баян буюу нєєц баялаг ихтэй байх нь илvv сайн сайхан байж, тvргэн хєгжиж дэвжихийн нэр гэж vздэг байлаа. Гэтэл тийм байх албагvй бєгєєд нєєц баялгаар баян байх нь улс орны байдлыг дордуулж болдгийг нотлох баримт олширсоор байна. Дэлхийн хэмжээнд авч vзвэл бусдаас илvv байгалийн нєєц баялагтай орнууд тэр хэрээр єндєр хєгжилд хvрээгvй байна. Нєєц баялаг ихтэй бvх улс орныг ажаад байхад тэгш бус байдал, ядуурал бага биш, харин ч ёс мэт их байдаг. Тэгэхээр нєєц баялаг зайлшгvй єсєлт хєгжилтєд хvргэж, ядуурлыг бууруулдаггvй ажээ.
Баялаг сєрєг vр дагаварт хvргэх хэд хэдэн хvчин зvйл байдаг.
Тєлєєс нэхэх
Нэгдvгээрт, тєлєєс нэхэх явдал. Бєєн мєнгє байгаа тохиолдолд хvмvvс тvvнээс аль болох их хvртэхийг эрмэлздэг. Байгалийн баялаг багатай Швецари зэрэг оронд энэ бол ондоо асуудал. Тэнд хvмvvсийн баян чинээлэг болох ганц арга зам нь баялгийг бvтээх явдал. Харин байгалийн баялаг байгаа нєхцєлд баяжих хамгийн хялбар арга бол тэрхvv бялуунаас хvртэх, чингэхийг хичээх явдал юм. Тиймээс илvv том бялуу бvтээе гэхээсээ илvv байгаа бялуугаа хувааж авахыг оролдоход эрч хvчээ зарцуулдаг байна. Энэ vйл явцын дvнд баялаг бvтээгдэх биш харин сvйтгэгдэх нь олонтаа байдаг. Нефтийн нєєцєєр баялаг Венесуэл улсад гэхэд єнєєдєр хvн амынх нь 2/3 нь ядуу хэвээр байна. Энд болж байгаа асар их зєрчилдєєн нь ердєє л нефтийн мєнгєнєєс хvртэж чадахгvй байгаа гуравны хоёр нь эндээс хувь хvртэж байгаа гуравны нэгээсээ энэ мєнгийг авахыг хvсч байхад, тэр гуравны нэг хэсэг нь бууж єгєхийг хvсэхгvй байгаа явдал юм.
Авилгал, хээл хахууль, залилан
Ийм хэмжээний тєлєєс бодитой байх нь авилгалыг єдєєдєг талтай. Нєєц эзэмшиж буй компаниуд ашгаа хамгийн их байлгах гэсэн нэг л зорилготой, єєрєєр хэлбэл, нєєцєє гаргаж авахад зарцуулах мєнгєє хамгийн бага байлгана гэсэн vг. Ингэх хамгийн шалгарсан арга бол тєрийн албан тушаалтныг хахуульдаж, улсад тєлєх мєнгєнийхєє хэмжээг багасгах явдал. Бvхэл бvтэн улсад тєлєхийн оронд ганц хvнд тєлсєн нь хамаагvй хямд бизээ.
Хяналтын хэчнээн сайн механизмтай байлаа ч тэд идэвхийлэн хичээх болно. Жишээлбэл, АНУ-д Засгийн газарт тєлєх ёстой мєнгєнийхєє хэмжээг багасгахыг хичээсэн олон янзын цогц механизмууд урт удаан хугацааны турш vйлчилсээр ирсэн. АНУ-ыг нэлээд єндєр тvвшний, боловсронгуй хєгжсєн бvтэцтэй улс гэж vздэг учраас би энд зориуд жишээ болгон авч байна. Гэсэн хэдий ч тэнд хvндрэл бэрхшээл байсаар, зарим маш нарийн арга хэлбэрт шилжсээр байна.
Хоёр дахь асуудал бол гэрээний хэрэгжилтийг хангах явдал юм. Гэрээнд заасны дагуу тэд “цэвэр дvн” буюу цэвэр орлогоосоо тооцсон тодорхой хэмжээний мєнгєн тєлбєрийг тєлєх ёстой. Гэвч компаниуд тэрхvv “цэвэр дvн”-гээ багасгах талаар нягтлан бодох, тайлан бvртгэлийн заль гаргаж эхэлдэг. Саяхны нэг мэдээнээс vзэхэд Алабама мужид ч зарим нефтийн компани ийм хэрэг хийсэн байна.
Зэвсэгт мєргєлдєєн
Байгалийн баялгаас vvдсэн сєрєг vр дагавар нь зэвсэгт мєргєлдєєн, улс тєрийн хурцадмал байдалд хvргэхээс гадна бизнесийн таагvй орчныг бий болгох нь олонтаа байдаг.
Нидерланд євчин
Баялгийн єєр нэг сєрєг vр дагавар нь валютын ханшид нєлєєлєх буюу нийтийн дунд ‘Нидерланд євчин’ гэгдэх vзэгдэл юм. Нєєц ашигласны асар их хэмжээний орлого гаднаас орж ирэх нь дотоодын валютын ханш чангарахад хvргэдэг бєгєєд ингэх нь нефть болон байгалийн бусад баялгаас єєр бараа бvтээгдэхvvний экспортыг хvндрэлтэй болгож, дотоодын vйлдвэрлэгчид импортын бvтээгдэхvvнтэй єрсєлдєхєд хэцvv болж, улмаар импортыг орлох салбар доройтоход хvрнэ.
Нефть бvтээгдэхvvний салбар хєгжин цэцэглэж байхад нефтийн бус салбар хохирч байдаг. Энэ нь хєгжиж байгаа орнууд, ялангуяа ажилгvйдлийн єндєр тvвшинтэй оронд тулгардаг бэрхшээл юм. Нидерланд євчин анх илэрсэн Нидерланд улсын хувьд тэнд байгалийн хийн ихээхэн нєєцтэй байв. Хэдийгээр эдийн засгийн механизм нь тун сайн ажиллаж байсан ч vндэсний валютын ханш тэгтлээ чангарсан нь экспортын бусад салбар болон импортыг орлох салбаруудын хувьд тун таагvй болж, ажилгvйдлийн бодит тvвшин 30 орчим хувьд хvрсэн байна.
Валютын ханшны хэлбэлзэл
Байгалийн нєєцийн vнэ маш их хэлбэлзэлтэй байдгаас макро эдийн засгийн удирдлагад хvндрэл учирдаг явдал юм. Сайн жил ч байна, бас муухан жил ч байна гэсэн vг. Эдийн засагт ийм маягийн хэлбэлзлийг удирдахад маш хэцvv байдаг, ялангуяа энэ мэтийн эрсдэлийг даах механизм байдаггvй хєгжиж байгаа орнуудын хувьд бvр хvндээр тусдаг.
ХЄГЖЛИЙН СТРАТЕГИЙН ЗАРЧМУУД
Нефтээс асар их орлого олохоор болж байгаа учир Азербайджаны Засгийн газар хvссэн хvсээгvй хєгжлийн тєлєвлєлтийн ажилтай зууралдах болно. Нэг vе эдийн засагчид хєгжлийн тєлєвлєлтєд гvйцэтгэх Засгийн газрын vvрэг ролийг аль болох багасгах ёстой гэж vздэг байлаа. Єєрєєр хэлбэл, зах зээл єєрєє бvхнийг зохицуулна гэсэн vг. Гэвч Азарбайджан болон нефтийн баялаг нєєцтэй бусад орны хувьд Засгийн газар нь их хэмжээний мєнгєн дээр сууж байгаа учраас ингэж орхих нь зєв сонголт биш, харин ч Засгийн газар нь энэ мєнгийг хааш нь, юунд, яаж, хэр хурдан зарцуулах вэ гэдгийг шийдвэрлэх шаардлагатай болно. Ингэхээр тэд хєгжлийн ямар стратегитай байх вэ гэдгээ бодож боловсруулах хэрэгтэй болж байна.
Ажил эрхлэлтийн шаардлага
Азарбайджаны хувьд ажлын байр шинээр бий болгох нь хєгжлийн стратегийн гол бvрэлдэхvvн хэсэг мєн. Хэдийгээр Засгийн газрууд энэ талаар хvлээсэн vvрэг хариуцлагаа шаардлагатай хэмжээнд авч vздэггvй ч ажилгvйдлийн асуудал бол Засгийн газрын бодлогын тєвд байдаг, байх ч ёстой гэж хэлэх байна.
Хєрєнгє оруулалтын шаардлага
Єєр нэг чухал асуудал бол байгалийн баялгаас олох орлогыг урт хугацааны єсєлт хєгжилтєд хамгийн зохистой байдлаар ашиглах нєхцлийг хангах явдал юм.
Байгалийн нєєц баялгийг капитал бvтээгдэхvvн гэж бодож болно, капитал бvтээгдэхvvн ч мєн. Гэхдээ энэ нь газрын хєрсєн дор байгаа капитал бvтээгдэхvvн. Тэгвэл ингэж газрын хєрсєн дороос авах vйл явцын дvнд улс орон маань илvv баян чинээлэг болж байна уу, эсвэл ядуурч байна уу гэсэн асуулт гарч ирнэ. Vvний хариулт нь эндээс олсон мєнгєєр юу хийж байгаагаас хамаарна. Зvгээр л хэрэглээндээ зарцуулаад байвал байсан баялаг алга болжээ, ядуурч байна гэсэн vг. Хэрэв тэр баялгийг зам, гvvр барих зэргээр капитал болгон хувиргаж байвал, єндєр vр ашиг, хєдєлмєрийн бvтээмжийг бий болгож илvv баян чинээлэг болж болох юм.
Нєєц баялаг бол бvх vеийнхэнд хамаарах єв хєрєнгє. Асуудлын гол нь vvнийг илvv vр ашигтай, шинэ хэлбэрийн баялаг болгон хувиргах явдал юм. Ингэхийн тулд зарим дагалдах сєрєг нєлєєллєєс сэргийлэх шаардлагатай.
ГVЙЦЭТГЭЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ САЙЖРУУЛАХ АРГА ХЭРЭГСЛVVД
Энэ талаар эдийн засагчдын урт хугацаанд бодож боловсруулан хєгжvvлсэн зарим арга хэрэгсэл байдгийг товч хєндье. Vvний эхнийх нь нягтлан бодох бvртгэлийн тогтолцоо, Хоёр дахь нь хариуцлага хvлээх ёс, Гурав дахь нь хяналт, шалгалтын тогтолцоо, Дєрєв дэх нь ил тод байдал юм.
Нягтлан бодох бvртгэл
Эдийн засагчид “Эдийн засгаас ч уйтгартай ганц мэргэжил байдаг нь нягтлан бодох бvртгэл” гэж тохуу хийдэг. Гэвч vнэндээ нягтлан бодох бvртгэл бол шийдвэр гаргах мэдээллээр хангаж єгдєгєєрєє маш чухал зvйл. Харамсалтай нь, єнєєгийн бvртгэл тооцооны тогтолцооны ихэнх нь алдаа мадаг ихтэй байгаа. Нэг жишээ хэлье. ОУВС болон бусад олон институци ДНБ-ийг vр дvнгийн хэмжvvр гэж vздэг. Гэтэл vнэндээ ихэнх тохиолдолд vvнийг оновчтой хэмжvvр гэж vзэх нь буруу. Яагаад гэвэл, аль нэг компани бvтээгдэхvvн vйлдвэрлэх явцад ашигласан машин тоног тєхєєрємж нь элэгдэж эвдрээд, тvvнийгээ засч сэлбэхгvй байвал уг компани энэ бизнесээс удахгvй гарна гэсэн vг. Ийм учраас бvртгэл тооцоондоо элэгдэл хорогдол тооцож байхыг шаарддаг юм. Улс орны хувьд ч мєн адил.
ДНБ нь байгалийн нєєц баялгийн ашиглалтыг илэрхийлдэггvй учраас байгалийн баялгийн ашиглалт орлогын гол эх vvсвэр нь болдог улс орнуудын хувьд ДНБ эдийн засгийн гvйцэтгэлийн нарийн дvр тєрхийг гаргаж чадахгvй. Энэ тохиолдолд илvv сайн хэмжvvр бол ДНБ биш, vндэсний цэвэр бvтээгдэхvvн байдаг. Жишээ нь, 90-ээд оны эхээр Латин Америкийн зарим орон голдуу хэрэглээндээ зориулж асар их зээл авсан байдаг. Тэдний хэрэглээ нэмэгдэж, ДНБ нь єсєж, хvн бvр гайхалтай хєгжлийг нь шагшиж байсан. Гэвч vнэндээ тэд тийм гайхалтай хєгжиж байсангvй. ДНБ нь єсєж байсан ч єр нь улам нэмэгдэж, тэд улам ядуурч байв. Ингээд хожим хэдхэн жилийн дараа тэдний эдийн засаг сvйрэлд ороход энэ бvхэн тодорхой болсон юм. Бvртгэлийн тогтолцоо нь vvнийг урьдаас сэргийлэн анхааруулах ёстой байсан ч тэгсэнгvй.
Бvх бизнест капиталын данс гэдэг зvйл бий. Энэ нь хєрєнгє, єглєг хоёрыг хянаж байдаг. Харамсалтай нь Засгийн газрууд тийм зvйлийг ашигладаггvй. Гэтэл ингэхгvйгээр яг юу болоод байгаа талаар тодорхой дvр зураг гаргаж бараг чадахгvй. Энэ тохиолдолд хєрєнгє нь газрын хєрсєн дор байгаа нефтийг, єглєг нь авсан зээлийг нь илэрхийлдэг. Зээл авч, зээлээрээ зам бариад байвал илvv баялаг бvтээж болох юм. Харин захиргааны зардал, цалин хєлс тавихын тулд зээл аваад байвал улам ядуу болж байна гэсэн vг. Энэ нь нєєц баялаг ихтэй орны хувьд туйлын чухал.
Хариуцлага хvлээх ёс
Єєр нэг чухал зvйл бол хариуцлага хvлээх ёс. Засгийн газрын хєтєлбєрvvд мэдээж тодорхой зардал, тодорхой vр ашигтай байдаг. Гэхдээ Засгийн газрын урьдчилсан тооцоо vнэхээр vнэн зєв, сайн хийгдсэн эсэхийг эргэн харж, шалгаж байх нь чухал.
Хяналт шалгалт
Гурав дахь хэрэгсэл бол хяналт шалгалт. Хаана их хэмжээний мєнгє байна тэнд уг мєнгийг буруугаар ашиглах сонирхол, сэдэл єндєр байдаг. Иймээс хяналт, шалгалт хэрэгтэй болдог. Нэг жишээ татъя. АНУ-д тєсвийн vйл явцыг хянах Засгийн газрын хоёр агентлаг бий. Холбооны Засгийн газрын хvрээнд бусад бvх агентлагыг юу хийж байгааг нь шалгадаг тєв агентлаг болох Удирдлагын Тєсвийн Газар гэж бий. Тєрийн Сангийн Газар тvvний данс бvртгэлийг хєтєлдєг боловч Удирдлагын Тєсвийн Газарт ажлаа тайлагнадаг. Vvнээс гадна Конгресст УТГ-ын ажлыг шалгадаг Нягтлан Бодох Бvртгэлийн Ерєнхий Газар, Конгрессийн Тєсвийн Газар гэж бас байна.
Миний бие Азарбайджан улсад тогтворжуулалтын сантай байхыг зєвлєсєн. Мєн гадны аудиторууд буюу мєнгє завшигдаж, хулгайлагдаагvй гэдгийг магадлан шалгах гадны нэр хvнд бvхий хvмvvсийг ашиглахыг зєвлємєєр байна. Аудиторууд бол тухайн мєнгийг сайн зарцуулж буй эсэхийг шалгах бус, тэр мєнгє зарцуулах ёстой гэсэн зvйлдээ зарцуулагдаж байгаа эсэхийг шалгах зорилготой гэдгийг ойлгож авах нь чухал.
Ил тод байдал
Эцэст нь ил тод байдал бол vнэхээр чухал. Нууц байна гэдэг бол чиний юу хийж байгааг хэн ч мэдэхгvй, тэгэхээр садаа болох явдал хамаагvй бага байна гэсэн vг. Тvvнчлэн, хэрвээ чи алдаа гаргавал хэн ч олж мэдэхгvй гэсэн vг. Гэвч Засгийн газар юу хийж байгааг иргэд мэдэх эрхтэй байх нь ардчилсан засаглалын vндсэн шалгуур.
ЗАСГИЙН ГАЗРЫН ЗАРДАЛ ЯМАР ХЭМЖЭЭНД БАЙВАЛ ЗОХИХ ВЭ?
Одоо та бvхний анхаарлыг Азарбайджанд гол тулгамдсан асуудал болоод байгаа нэг асуудалд хандуулъя. Энэ бол Засгийн газар нефтийн орлогын сангаасаа жил тутам хэдий хэрийг зарцуулах нь зохистой вэ гэдэг асуудал юм. Энэ талаар хэд хэдэн санал дэвшvvлдэг. Тухайлбал, зарим хvн жил бvр олох дундаж орлогын хэмжээгээр зардлын хэмжээг тодорхойлох тухай ярьдаг. Миний бодлоор энэ бол буруу арга.
Миний санал болгох арга бол эхлээд хєгжлийн стратегиа боловсруулж,тvvндээ ажил эрхлэлтийг бий болгох стратегийг онцлох явдал юм. Нэгэнт хєгжлийн стратегитай болсны дараа энэ стратегийг хэрэгжvvлэхэд жил тутам хэдий хэмжээний гадаад валют шаардагдах вэ, дотоодоос хэдий хэрийн мєнгє хєрєнгє шаардагдах вэ гэсэн асуулт гарч ирнэ. Иймээс, жишээлбэл, Азарбайджаныг амжилттай хєгжvvлэх стратегийн нэг хэсэг болгож бичил зээл олгох, зам тавих, маркетингийн холбоодоор дамжуулан зах зээлийн чадавхийг нэмэгдvvлэх, техникийн туслалцаа vзvvлэх, vйлчилгээг єргєтгєх зэргээр хєдєєгийн хєгжилд гол анхаарлаа хандуулах шаардлагатай. Стратегийн зарим хэсэг нь улс орны хэмжээнд дэд бvтцийг хєгжvvлэхэд илvv єргєн хvрээтэй анхаарах хэрэгтэй. Эдгээр хєгжлийн стратегийн зарим зvйл гадаад валют шаардана, зарим нь нэг их шаардаад байхгvй. Хэрвээ тогтворжуулалтын сан юмуу нефть бvтээгдэхvvний борлуулалтаас олж буй ашгаар гадаад валюттай ямар ч холбогдолгvй зардлыг санхvvжvvлэхэд зарцуулаад байвал танайд Нидерланд євчний асуудал vvснэ гэсэн vг. Жишээлбэл, миний бодлоор хєгжлийн стратегийн эхний шатанд эртнээс хийх шаардлагатай нэг зvйл бол хєдєє орон нутгаас бараа таваарыг зах зээлд хvргэхэд хvндрэл бэрхшээл vvсгэж байгаа дэд бvтцийг сайжруулах явдал юм. Гэвч мєнгийг тэр дороо л дэд бvтцэд зарцуулаад, зам бариад эхэлнэ гэж байхгvй, эхлээд замынхаа тєсєл, тєлєвлєгєєг гаргах хэрэгтэй болно. Тєсєл, тєлєвлєгєє боловсруулах vе шат нэг жил, тvvнээс ч удаан vргэлжилж мэднэ. Ингэхээр тєлєвлєгєє бэлэн болоогvй бол эхний жилдээ нэг их хєрєнгє зарцуулаад байхгvй. Нєгєє талаас, зам байгуулах хєтєлбєр хэрэгжvvлэх гэж байгаа тул бидэнд их хэмжээний цемент, асфальт хэрэг болно гэж ярьж болно. Тэгэхээр асфальт, цемент хийх тоног тєхєєрємж гадаадаас худалдаж авах хэрэгтэй болно, vvнийг энэ жил оруулж ирье гэх мэт. Эдгээр салбарууд нь ажил эрхлэлт бий болгоход тєдийгvй дэд бvтцийг хєгжvvлэхэд туслах болно. Vvнээс vзэхэд, бидэнд зарцуулах ёстой зvйлдээ зарцуулах хэдий хэр мєнгє байна вэ гэдгээс ажлаа эхэлж болохгvй, харин хєгжлийн стратегиа хэрэгжvvлэхийн тулд бид юу зарцуулах вэ гэдгээс эхлэх нь зvйтэй.
Ирэх 25 жилд асар ихээр олох байгалийн баялгийн орлогоо зарцуулах стратеги боловсруулах, ойрын жилvvдэд ажлын байр бий болгон, улмаар 25 жилийн дараа энэ баялгийн орлого буурч эхлэх vед улс орноо єнєєдрийнхєєс хол илvv хvчирхэг эдийн засагтай болгох зэрэг нь танай хєгжлийн стратегийн зєвхєн зарим нэг элемент болно.
Эх сурвалж: www.forum.mn
No comments:
Post a Comment