
Хувьцаа гэдэг бол хєрєнгє эзэмших эрхийн баталгаа. Иргэн ямар нэгэн компанийн ємчийн тодорхой хувийг эзэмшиж буйг илэрхийлэх баримт бичиг гэж ойлгож болно. Хэрвээ та нэг компанийн нийт гаргасан 100000 ширхэг хувьцаанаас 10000-ыг эзэмшиж байгаа бол тус компанийн нийт хєрєнгийн 10 хувийг эзэмшиж байна гэсэн vг.
Хувьцааг энгийн давуу эрхийн гэж ангилдаг.
* Энгийн хувьцаа эзэмшигчид ямар эрхтэй вэ?
Хувь нийлvvлэгчдийн хуралд оролцож, хурлаар хэлэлцэж байгаа бvх асуудлаар эзэмшиж байгаа хувьцааны тоотой хувь тэнцvvлэн санал єгєх.
Давуу эрхийн хувьцааны ногдол ашиг тєлсний дараагаар хувь нийлvvлэгчдийн хурлаас тогтоосон хэмжээгээр ногдол ашиг авах.
Хэрвээ компани татан буугдвал тогтоосон журмын дагуу vлдсэн эд хєрєнгийн худалдаанаас олсон орлогоос хувь хvртэх.
Энгийн хувьцаа эзэмшигч нь дvрэмд заасны дагуу компаниас нэмж гаргах хувьцаа, тvvнд хамаарах vнэт цаасыг эхний ээлжинд худалдан авах.
Хувьцаагаа эргvvлэн худалдан авахыг компанид шаардах, хуулиар зєвшєєрсєн бичиг баримттай танилцах, удирдлагад нэрээ дэвшvvлэх, хувьцаагаа бусдад худалдах, бэлэглэх євлvvлэх эрхтэй.
* Хэрхэн хувьцаа эзэмших вэ?
Та хувьцаа эзэмшихийн тулд vнэт цаасны цаасны тєлбєр тооцоо тєвлєрсєн хадгаламжийн тєвд хувийн данстай болох хэрэгтэй. Хэрвээ хєрєнгє оруулалтын эрхийн бичгээр хувьцаа худалдан авч эзэмшсэн бол єєрийн анх бvртгvvлсэн Брокер дилерийн компанид хандаж даансаа нээлгэнэ. Харин шинээр данс нээлгэх бол Монголын Хєрєнгийн биржийн Брокер дилерийн компаниудаас єєрийн сонголтоо хийнэ.
Эдгээр компаниудаас сонголт хийхдээ:
-дансны хураамж
-арилжааны гvйлгээний шимтгэлийн хувь
-vйлчилгээний тєрєл
-байршил, холбоо харилцаа
-vйл ажиллагааны тасралтгvй байдлыг заавал анхаарах хэрэгтэй.
Ямар бичиг баримт бvрдvvлэх вэ?
Брокер дилерийн компанид данс нээлгэхийн тулд иргэний vнэмлэх болон тvvнтэй адилтгах бичиг баримтаа авч ирэхэд болно. Дараа нь дансаа нээлгэж хєрєнгє байршуулснаар та vнэт цаасны арилжаанд оролцох эрхтэй болно.
* Хувьцаа худалдаж авахдаа юуг анхаарах вэ?
-vнэт цаасны зах зээлийн ханшийн талаарх мэдээллийг судлах
-компанийн vйл ажиллагаа
-компанийн санхvvгийн тайлан
-ногдол ашиг тарааж байсан эсэх
-захиалах биелэх хугацаа
-удирдлагын менежмент
-салбартаа эзлэх зах зээлийн байр суурь зэргийг харилцагч Брокер дилерийн компаниасаа асууж сайтар судлах хэрэгтэй юм байна.
No comments:
Post a Comment