
Эрдэмтэд судлаачдын vзэж буйгаар лизинг нь эртний тvvхтэй ажээ. Лизингийн арилжаа нь МЭЄ Шумер хэмээх улсад явагдаж байжээ.
Тvvхчид МЭЄ 350 онд Аристотелийн бичсэн номонд "Баялгийн утга учир ємчлєх эрхэд бус ашиглахад оршино" хэмээн бичсэнийг лизингийн санааг хєндсєн гэж vздэг байна. XI зуунд Венецид лизингийн ажиллагаатай тєстэй хэлэлцээрийг байгуулдаг байв. Венецичууд худалдаачид болон худалдааны хєлєг онгоцыг эзэмшигчдэд тэр vеийнхээр маш vнэтэй зангууг тvрээслvvлж байжээ.
Лизинг гэдэг нэр томьёог "Белл" гэдэг телефон утасны компанитай холбон vздэг. Тус компанийн удирдлага єєрсдийн утасны аппаратыг зарахгvйгээр тvрээслvvлэх шийдвэрийг 1877 онд анх гаргажээ. Гэвч лизингийг vйл ажиллагааны vндсэн хvрээнд хэрэглэсэн vйл ажиллагаануудыг зєвхєн 1952 онд Америкийн "Юнайтед стейс лизинг корпорейшн" хэмээх Сан Францискод оршдог компани хэрэгжvvлжээ.
Иймээс АНУ банкны тєрлийн шинэ бизнесийн эх орон болж хувирсан юм. 1960-аад оны дундуур лизингийн vйл ажиллагаа энэ оронд 1 миллиард доллар хvрч байсан бол 1980 оны сvvлээр тэдгээр нь 110 миллиард доллар болж єссєн. Vйл ажиллагааны энэ єндєр єсєлт нь лизингийн vйл ажиллагааны хамтран зvтгэгчдийн хувьд илvv давуу талыг бий болгосон.
Орчин vед зах зээлийн эдийн засагтай орнуудад лизингийн vйлдлvvд нь аж ахуйн салбарт vйлдвэрлэлийг техникээр хангахад тvлхvv хэрэглэгддэг. АНУ-д лизинг нь эдийн засгийн vйл ажиллагааны vндсэн тєрлийн нэг нь болж хувирсан. Тодорхой vйлчилгээ vзvvлэх шинэ нийгэмлэгvvд дараа дараагаар vvсэн бий болсон.
Лизингийн гэрээний нєхцлvvд хувирч єєрчлєгдєхийн хэрээр хєрєнгє оруулалтыг санхvvжvvлэх хєрєнгийг олох янз бvрийн хувилбарыг ашиглах боломжтой болсон юм. Эдгээр нь хожим "Санхvv лизингийн нийгэмлэг" гэсэн нэр авсан ажээ.
Эдгээр нь vйлдвэрлэгчдэд тоног тєхєєрємжийг тvрээсээр єгсєний vндсэн дээр vйлдвэрлэгчдэд бvтээгдэхvvн vйлдвэрлэх боломжийг олгож, мєн тvvнчлэн гэрээ хэлцэл тvvнтэй холбогдсон аз туршилтыг ялгаж салгах боломж олгодог.
Баруун Европт анхны санхvvгийн лизингийн нийгэмлэг нь 1950 оны сvvлч 1960 оны эхээр бий болсон. Гэвч лизингийн vйл ажиллагааны хєгжил нь иргэний, арилжааны ба татварын хууль зvйн vvднээс vvсэх тодорхой бус статусын байдалд хязгаарлагдаж байсан.
Зєвхєн татварын хуульд лизингийн гэрээ хэлэлцээрийн эрх зvйн статусыг тусгасны дараа тэдгээрийн єсєлт єндєр хурдацтай болсон.
Анхны Францын лизингийн компани "Локафранс" 1982 онд байгуулагдсан ба 4 жилийн дараа тэдгээр нь 30 гаруй болж єссєн. 1987 онд тус оронд жилийн 57 миллиард франкийн гэрээний орлоготой 56 лизингийн компани байсан ба эдгээр нь хєдлєх хєрєнгийн арилжаан дээр суурилан vйл ажиллагаагаа явуулж байжээ. Yvнд ихэвчлэн машин, тоног тєхєєрємж, тээврийн хэрэгслvvд байсан.
Мєн vл хєдлєх хєрєнгє, барилга байгууламж ба vйлдвэрлэлийн зориулалттай байр зэрэг vйл ажиллагаан дээр vндэслэсэн 94 лизингийн компаниуд байсан. Эдгээр компаниуд нь хоцрогдсон дvvргvvдийн эдийн засгийн хєгжилд их vvрэг гvйцэтгэсэн. Францын засгийн газар компаниудын vйл ажиллагааг бvс нутгийн бодлого хэмээн дэмждэг байна.
Ингэхдээ лизингийн компаниудын vйл ажиллагааг татвараас тодорхой хэмжээгээр чєлєєлєх, болзошгvй алдагдлыг нєхєх зорилгоор тусгайлсан санг байгуулах замаар зохицуулалт хийдэг байна. Францын томоохон лизингийн компанийн тоонд "Локафранц", "Слибай", "Софимобай" гэх мэт компаниуд ордог байна.
Италид анхны лизингийн компани 1963 онд байгуулагдсан боловч тvрээсийн єгєєж нь 1970-1980 оны vед єссєн. 1980 оны дундуур тус оронд хоёр мянга гаруй лизингийн компаниуд байсан ба тэдгээрийн ихэнх нь жижиг дунд компаниуд юм.
1960 оны эхээр лизингийн бизнес нь Ази тивд хєгжлєє олсон юм. Орчин vед Дэлхийн лизингийн vйлчилгээний vндэс нь "Япон - Баруун Европ -АНУ гэсэн нэг гурвалжинд тєвлєрдєг. Баруун Европт лизинг олгогчид нь ихэвчлэн тусгайлсан лизингийн компаниуд байдаг ба эдгээрийн 75-80% нь банкаар хянагддаг буюу тэдгээрийн охин компани байдаг.
Японы хувьд санхvvгийн vйлчилгээнээс "vйлчилгээний багц" хvртэлх лизингийн vйл ажиллагааг єргєжvvлэхэд чиглэгдцэг. Vvнд худалдах ба арилжих комбинаци, лизинг ба зээл зэргийг оролцуулдаг. Австрид нийт аж vйлдвэрт оруулсан хєрєнгє оруулалтын 33% нь лизингийн vндсэн дээр явагддаг. Ихэнх тооцоолон бодох техник, электроникийн тоног тєхєєрємжийг лизингийн vндсэн дээр олж авдаг.
Єргєх, тээвэрлэх тоног тєхєєрємжийн хувьд 58%, иргэний агаарын тээврийн онгоц, суурь машинд 50% -ийг тус тус эзэпдэг байна. Лизингийг хурдан солигддог технологитой салбарууд ба тооцоолох техниктэй салбаруудад мєн хєнгєн тэрэгний угсралт, холбооны хэрэгслийн vйлдвэрлэл, электрон тоног тєхєєрємж гэх мэтийн vйлдвэрлэлд єргєн хэрэглэгддэг.
Олон улсын Лизингийн vйлчилгээний зах зээл хамгийн динамик хэмээн тооцогдцог. Экспертvvдийн vнэлгээний дагуу 1990 оны vед нийт хєрєнгє оруулалтын ерєнхий дvнгээр машин тоног тєхєєрємжийн лизингийн єссєн хэмжээ АНУ-д 25-30%, Англи, Франц, Швед, Испанид 13-17%, Итали, Голландид 12-14%, Австри, Дани, Норвегид 8-10%, Японд 8-10% байна.
Японд 1980-1988 онуудад лизингийн vйл ажиллагааны нийт хэмжээ 6 дахин єссєн, харин жил бvрийн vйл ажиллагааны єсєлт 25-30% байжээ.
No comments:
Post a Comment