1. "Үхээнц биш урам зоригтой байх" хандлагыг хэвшүүл. Хийгдэж байгаа хөрөнгө оруулалтын урам зориг хүрэх үр дүн хоёр шууд хамааралтай байдаг. Өөрийгөө зоригжуулахын тулд хийх 3 алхам
• Тухайн сэдвийг аль болох сайн судал. Ямар нэгэн зүйлд анхаарал тавихгүй байгаагаа анзаармагц тэр сэдвийг нарийн судал, илүү их мэдлэгтэй бол. Энэ нь танд урам зориг өгөх болно.
• Хийж байгаа бүх зүйлдээ цог золбооотой бай. Таны инээмсэглэл, гар барилт, яриа хөөрөө, тэр ч бүү хэл алхаа тань урам зориг цог золбоогоор дүүрэн байг. Үхээнц байж болохгүй .
• Сайн мэдээ дуулга. Өнөөдрийг хүртэл хэн ч муу мэдээ дуулгах замаар эерэг сайн үйл бүтээж чадахгүй.
2. "Та бол чухал" гэсэн хандлагыг хэвшүүл. Хүмүүст хэрэгтэй хүн гэдгийг нь мэдрүүлж чадвал тэд таны төлөө илүү их зүйл хийх болно. Эдгээрийг бүү мартаарай.
А. Боломж гарах бүрт хүмүүсийг сайшаа. Хүмүүст үнэлэгдэж байгааг нь мэдрүүл.
Б. Хүмүүсийг нэрээр нь дуудаж харьц.
3. Эхлээд өөрөө үйлчилдэг бай. Хийдэг бүх зүйлдээ хүмүүсийн сэтгэлд нь хүртэл үйлчлүүлэхийг үүнийг хууль болгон дагаж мөрд.
Дараах зарчмуудыг амьдралд хэрэгжүүл
.
1. Бусдын дэмжлэгийг олж ав, Хүмүүсийг хайрлаж сур Хүмүүсийн хайртай хүн нь бай Энэ нь таныг дэмжихэд нь тус болж , амжилтад хүрэх хөтөлбөрөө хэрэгжүүлэх эрч хүчийг танд өгнө.
2. Нөхөрлөлийг бий болгох эхний алхмыг та өөрөө хий. Боломж гарах бүрд өөрийгөө танилцуул. Бусад хүмүүсийн нэрийг зөв ойлгосон гэдэгтээ, тэд ч таны нэрийг зөв ойлгосон гэдэгт итгэлтэй бай.
3. бусдын ялгаатай талууд, хил хязгаарыг хүлээн зөвшөөр, хэнийг ч төгс төгөлдөр гэж бүү бод. Бусад хүмүүст ч гэсэн ялгааатай байх эрх бий гэдгийг бүү март. Засаж залруулагч байхаа боль.
4. Эерэг сайн сайхан бодол санааны 2/өөдрөг/ сувгийг сонс. Хүмүүсийн муу талуудыг нь бус , тэднийг хайрлаж, сайшааж, болох сайн талуудыг нь олж хардаг бай. Хүмүүст танд бусдын тухай буруу, эндүү ташаа ойлголт өгөх боломжийг бүү олго. Хүмүүсийн тухай эерэг, зөв бодол санааг агуул. Ингэснээрээ та үр дүнд хүрэх болно.
5. Амжилтад хүрэгсдийн адилаар бусдын ярихыг нь сонс., тэдэнд ярих боломж олго. Өөдөөс чинь харж байгаа хүн өөрийн үзэл бодол санаа амжилтуудынхаа тухай яриг.
6. Хэзээ ямагт эелдэг бай. Энэ нь бусад хүмүүст , танд ч гэсэн таатай сэтгэгдлийг төрүүлдэг.
7. Ялагдал хүлээсэн үедээ бусдыг бүү буруутга. Ялагдал хүлээсэн үеийн бодол санааны төлөв байдал хэзээ ялалт байгуулахыг тань тодорхойлдог гэдгийг бүү мартаарай.
Идэвхтэй байх зуршлыг бий болго.
1. "Бүтээлч сэтгэлгээтэй" бай. "Үхээнц" биш "Бүтээлч " байж ямар нэгэн зүйл хийж бүтээ.
2. Хэзээ ч нөхцөл байдал төгс төгөлдөр болохгүй, тийм болохоор бүү хүлээ. Ирээдүйд асуудал бэрхшээл гарна гэдгийг мэддэг бай. Харин бэрхшээл гарсан үед даван туул
3. Санаанууд дангаараа амжилт олохгүй гэдгийг бүү март. Санаанууд зөвхөн бодитой хэрэгжсэн үедээ л үнэ цэнтэй болдог.
4. Айдсаа даван туулж өөртөө итгэхийн тулд идэвхтэй бай. Айж байгаа зүйлээ шууд хийгээд эхэлбэл айдас дорхноо үгүй болно. Туршаад үз.
5. Оюунаа дайчил. Онгод орж ирэхийг бүү хүлээ. Шууд эхэл. Тэгээд цааш нь үргэлжлүүл. Тэгвэл танд онгодоо хүлээх хэрэгцээ гарахгүй.
6. Эргэн тойрноо "Өнөөдөр" -ийн нүдээр хар. Маргааш, ирэх долоо хоног, дараа гэх мэтийн үгс нь амжилтгүй байдлын илэрхийлэл болох "хэзээ ч үгүй"- тэй утга нэгтэй. "Би шууд ОДОО эхэлж байна" гэж бай.
7. Даруйхан ажиллаж эхэл. Эхлэх гэж оролдож хугацаагаа бүү үр. Шууд л үйл ажиллагаагаа эхэл.
8. Санаачилгатай бай. Мөлхөхийн оронд гүй. Сайн дурынх бай. Дотроо байгаа гүйцэтгэх" авьяас, хичээл зүтгэлээ харуул.
April 17, 2008
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment