April 17, 2008
Цаг ашиглалт амжилтын нууц
Зуун зууны түүхийг зовлон жаргал, тэмцэл, мөхөл мөнхрөлтэй нь өгүүлж чадах цорын ганц хүчтэн нь цаг хугацаа. Гэтэл тэрхүү “аугаа” -г жолоодож чадах хүчтэн нь хүн төрөлхтөн юм. Та яаж? гэж асууж байна уу? Өөрийнхөө хүсэл мөрөөдөл, үйл хэргийнхээ төлөө цаг хугацааг нарийн төлөвлөж ашигласнаараа бид түүнийг захирдаг, жолооддог, бас эзэмшдэг.
Цаг хугацааг үр бүтээлтэй ашиглах хуулинд та бидний ихээхэн артаж орхидог, үл анзаардаг нэгэн заалт байдаг нь “завсарлага “ ажээ. Сэтгэл судлаач Э.Росси “20 минутын завсарлага” бүтээлдээ хүн болгонд оюуны болоод биеийн хүчний ажил эрхэлж байхад үр бүтээлтэй ажиллаж чадах тодорхой хугацаа байдаг. Энэ хугацаа нь ойролцоогоор 1-5 цаг. Үүнээс хэтрэхэд хүн эвшээж, анхаарлаа төвлөрүүлж чадахгүй болж нойрмоглосноос ой тогтоолт нь мууддаг. Энэ нь бие махбод “ядарлаа” гэсэн дохио юм. Ингэхлээр одоо амрах хэрэгтэй гэжээ. Оюуны ачаалалтай ажиллаж байх үед сандлаа түр орхин, аль болох биеийн хүчний ажил хийх ,эсвэл нүүрээ угаах, биеийн тамирын хөнгөн дасгал хийх нь үр дүнтэй арга болно. Ингэхлээр тархины ачаалал тэнцвэржиж тархи амардаг. Үүний зэрэгцээ та бидний анхаарах хамгийн гол зүйл бол завсарлагааны үргэлжлэх хугацаа юм. Завсарлагаа 20 минутаас хэтрэх ёсгүй. Хэрвээ хэтэрвэл таны идэвхи сонирхол буурна. Ийнхүү цаг хугацааны төлөвлөлт эмх цэгцтэй болсноор чиний ажил хэрэг хэрхэн өсөж дэвжихийг харж болно. Аугаа их цаг хугацааг хөлөглөн алсын алсад зорих бидний жолоо залах зүгт гайхамшигт ирээдүй гэрэлтэнэ.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment