May 09, 2008

БИ

Би
Сүүдэр залгаж
Гэрэл ирдэгт итгэдэг
Сүнсээ зайдалсаар хүн
Ертөнц дамжидагт итгэдэг
Нүглийн саванд ч
Буян тунадагт итгэдэг
Нүд нүдээ олж
Хайр төрдөгт итгэдэг
Би
Буцахийн гуниг сэврээгүй байхад
Ирэхийн зар түгдэгт итгэдэг
Бүдрэхдээ унагасан дуу
Босохын уриа болдогт итгэдэг

Үүрдийн юм шиг явсан ч
Үүрээр чамтай сэрнэ гэж итгэдэг
Үхэл намайг ялахын тулд өтлүүлдэг ч
Үр минь үлдсэнээр ялагдашгүй гэдэгтээ итгэдэг...

Эх сурвалж: MGLclub гэдэг Солонгост байгаа монголчуудын хэрэглэдэг сайтаас авч тавьлаа

No comments: