Хаврын салхинд цас ханзархад
Цээжинд өндийдөг гуниг минь
Хар нүдэнгийн минь сураг чимээлэхэд
Зүрхэнд бүрхдэг будан минь
Хагацалд мөхсөн сэтгэлд
Амь хайралсан гуниг минь
Хайртай бүсгүйн минь дурсгасан
Мөнхийн гашуун ухаарал минь
Хийсэн нүглийнхээ сүүдэрт
Даарч олсон бодол минь
Хиртэшгүй ариун насны минь
Хашгирч эцэслэсэн дуу минь
Жаргал дундуур,жаргал эрэн төөрч
Насаа элээсэн гэмшил минь
Жавар дундуур,даарч ээжийнхээ зүг гүйсэн
Үл нуухын үнэн минь
Анхны бороо гэнэт ороход
Аль хэдийнээ би чинийх болсон байдаг
Бүдэгхэн жимээр сэтгэлээ дагаж алхсаар
Би өөрлүүгээ,хаалгагүй хаалгаар нэвтэрдэг
Хүсэл хяслийн тоглоомонд
Хүмүүнийг төөрүүлдэг орчлонгийн
Хуурамч бус жинхэнэ царайг
Чиний л нүдээр олж хардаг
Бүдэг үнэн лүү
Намайг хөтөлдөг болохоор чинь
Нэрэлхүү инээд,нисэхийн төдий жаргалаар
Чамайг би солихгүй ээ
Гуниг минь
Үё үёхэн би
Сүнсэндээ нуугдаж гунидаг
Улигт энэ амьдрлаас
Далавчаараа далласаар оддог
Сэм сэмхэн заримдаа
Санаа алдан гунидаг
Сэтгэл хийгээд мэдрэхүйн
Манант нутаг руу зоридог.
Эх сурвалж: MGLClub буюу Солонгост байдаг монголчуудын хэрэглэдэг сайтаас авч тавив.
May 09, 2008
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment