May 10, 2008

... ~...~...

Хэлээгүй одлоо гэж чамдаа би гомдоогүй ээ!
Халуун зүрх чинь үүрд надтай хамт байг
Хэлж чадахгүй үгсээ сэтгэлээрээ би шивнэе
Хэлээгүй одлоо гэж чамдаа би гомдохгүй ээ.

Үнсээгүй явлаа гэж чамдаа би тунихгүй ээ!
Үүрд минийх гэдгийг чинь бодох болгондоо би мэдэрдэг
Угаас бүр хайртай гэж шивнэдэг
Үнсээгүй явлаа гэж чамдаа би тунихгүй ээ!

Нэг л амьдрах амьдралд минь чи ирсэн
Насан туршдаа чамайгаа зүрхнээсээ явуулахгүй ээ
Нүдний чинь нүд болоон
Нарт ертөнцийг хамтдаа туулъя хоёулаа

Зүүдэнд минь гэрэлтэн харавсан од чинийх байсан
Зүрхэнд минь шивнэсэн үгс чинийх байсан
Зүгээр сонсохоос өөр аргагүй дээ
Замбуулин хорвоод гомдох юм

Ирээдүйн амьдралаа чамтайгаа гэж мөрөөдөөд
Инээмсэглэж явсан үе саяхан
Ихэр хоёр сар шиг энэ хорвоод
Гэрэл нэмж явсан үе саяхан

Асгарах нулимсыг минь тогтоож чадахгүй ч
Амьд гэдгээ мэдрүүлээрэй зүрхэнд минь
Аз жаргалыг тэр мөчид би мэдрэе

Хүрч чадахгүй ч харах нь чамд минь диваажин байх
Харж чадахгүй ч мэдрэх нь надад диваажин юм
Хагцал биднийг салгасан ч
Хайрлах сэтгэлийг минь салгаж чадахгүй

Хур бороо орох бүрд надад өгч байгаа бэлэг гэж бодъё би
Хайрт минь чи харж чаддаг бол
Харин би чинь төсөөлж л чадна

Бурхан биднийг салгасан ч
Боломж бидэнд олгосон юм шиг
Борхон зүрхийг минь аваад яваагүйд
Баярлаж сууяа даа хоёулаа

Хун шувууны нэг нь нуураа орхиод ниссэн ч
Хайрт минь чи надаасаа хэзээ ч битгий холдоорой
Хажууд минь дандаа байж хайраа нэг мэдрүүлээрэй

Үүрээр орсон бороог чамайгаа гэж бодъё доо
Үлдсэн бүх дурсамжаа бодоод чамайгаа санаад уйлж сууяа даа
Үгүйлэх сэтгэлдээ чамайгаа тээсээр өнчирч холдъё доо
Үүрд гэж чамдаа шивнэн сэтгэлийг чинь амраая даа

Нүдээ аньж л мэдрэх ёстой юм байлгүй дээ
Нууцхан нулимсаа чамаасаа нууж залгъя даа
Намар явсан шувууд хавар ирнэ гэж өөрийгөө хуурч үлдэе дээ
Насан туршийн минь нэг л хайр чи юм шүү
БИ ЧАМД ХАЙРТАЙ …

P.S: Гунигтай боловч таалагдсан болохоор нь хуулаад тавилаа. Зохиогч нь уурлахгүй гэдэгт итгэлээ. Хөөрхөн.мн-с авлаа. Өмнөх шүлэгний хариуд аргадаж бичсэн шүлэг шүү.

No comments: