June 04, 2008

Ид шид


Бяцхан Селлигийн эцэг эх нь дvv Жоржийнх нь тухай ихэд чухалчлан ярьж байсан vед тэр ердєє л найман настай байлаа.

Охины дvv нь эдгэшгvй євчтэй байсан бєгєєд тvvнийг аврахын тулд эцэг эх нь хийж чадах бvхий л зvйлийг хийжээ. Гэвч эцэст нь Жоржийг мэс заслын аргаар аврах ганц л арга байсан боловч эцэг эхийнх нь мєнгє хvрэлцэхгvй учир машид сэтгэл шаналж байлаа. Тэр vед эцэг эх нь арга барагдсан байдлаар: "Хvvг маань зєвхєн ид шид л аварна."гэж ярихыг бяцхан Селли сонссон байлаа. Vvнийг сонссон даруйдаа Селли єрєєндєє очиж оцон шувууны хэлбэртэй мєнгє цуглуулдаг хайрцгаа нээн доторх мєнгийг нь тоолж эхэллээ. Бvр гурван ч удаа тоолж єєрийгєє шалгав. Дараа нь тэр мєнгєє халаасандаа хийгээд шалавхан гэрээс гарч булангийн эмийн санд очив. Эмийн санчийн анхаарлыг татахын тулд тэвчээртэй нь аргагvй хvлээлээ. Эмийн санч орж гарсан хvмvvст эмийн тухай тайлбарлан ярьж охиныг анхаарах ч сєхєєгvй их ажилтай байлаа.

Энэ их ажлын хажуугаар бяцхан охиныг анзаарамгvй байсан боловч Селлигийн удаан хvлээн зогсож байгааг нь хараад тvvнээс юу хvсэж байгааг нь асуув. Тэгээд за охин минь хурдан хэлээрэй, харж байгаа биз дээ би ноёнтонд анхаарлаа хандуулан vйлчлэх хэрэгтэй байна хэмээн хажууд нь зогсож байгаа хээнцэр цэвэрхэн хувцасласан эрэгтэй рvv заав. Селли "Миний дvv" гээд хоолой нь зангиран хэсэг зогссоны дараа "Миний дvv хvнд євчтэй байгаа, би нэг ид шид авмаар байна" гэж хэлэв. Эмийн санч Селли рvv гайхсан шинжтэй харж тvvнийг сайн ойлгож чадаагvйгээ хэллээ. Хариуд нь охин "Юу л даа, аав минь тvvнийг зєвхєн ид шид л аварч чадна гэж хэлсэн юм, ид шид ямар vнэтэй юм бэ ноёнтон" гэв.

Vvнийг сонссон эмийн санч охиныг хайрлаж єрєвдсєн янзаар харж "Харамсалтай байна охин минь, манайх ид шид зардаггvй, би чамд тусалж чадахгvй нь дээ" гэж хэлэв. Селли тийм амархан байхгvй гэдэгт итгэхийг хvссэнгvй. Эмийн санчийн нvд рvv харан "Надад худалдаж авах мєнгє байгаа, та зєвхєн ямар vнэтэйг нь хэлж єгєєч" гэв. Энэ vед Селли эмийн санч хоёрын хажууд хvлээн зогсож байсан нєгєє цэвэрхэн хээнцэр хувцасласан хvн Селли рvv харан "Бяцхан хатагтай минь дvvд чинь ямар ид шид хэрэгтэй юм болдоо?" гэж асуув. Селли мэдэхгvй гэж хариулаа. Дараа нь нvднээсээ нулимс дуслуулан "Ганц мэдэж байгаа зvйл минь гэвэл, дvv минь их хvнд вєчтэй байгаа хэрэв хагалгаанд орохгvй бол аврагдах боломжгvй гэж ээж хэлсэн, аав ээж хоёрт маань хагалгаанд оруулах мєнгє байхгvй. Харин аав маань тvvнийг зєвхєн ид шид л аварч чадна гэж хэлэхийг сонсоод би мєнгєє аваад наашаа ирлээ" гэж хэлэв.

Нєгєє цэвэрхэн сайхан хувцасласан хvн "Чамд хэр зэрэг мєнгє байгаа вэ?" гэж асуухад "Нэг доллар арван нэгэн цент" хэмээн Селли хариулав. "Дэлхий дээрх бvх мєнгє минь л энэ". "Сайн байна бяцхан дvvд чинь хэрэгтэй тэрхvv ид шидийг худалдаж авахад энэ мєнгє хангалттай" гэж нєгєє цэвэрхэн сайхан хувцасласан хvн хэллээ. Тэгээд нэг гартаа мєнгийг нь авч нєгєє гараараа Селлиг хєтлєн "Намайг гэрлvvгээ авч явахыг гуйя" гээд "Би бяцхан дvv болон аав ээжтэй чинь танилцмаар байна" гэв. Цэвэрхэн сайхан хувцасласан хvн бол Др.Карлтон Армстронг байсан бєгєєд Жоржид хэрэгтэй хагалгааг хийдэг алдартай эмч байсан юм. Хагалгаа амжилттай болсон бєгєєд Селлигийн гэр бvлийнхэн vvний тєлєє ямарч мєнгє тєлєєгvй юм. Бvгд баяр хєєртэй гэртээ хариад энэ болсон явдалд итгэж ядан байлаа. "Итгэж чадахгvй нь энэ хагалгаа vнэхээр ид шид юм. Ямар vнэтэй болохыг нь vнэндээ сонирхож л байна" гэж ээж нь хэллээ. Селли чимээгvйхэн инээмсгэлэн байлаа. Тэр энэхvv ид шид ямар vнэтэй болохыг сайн мэдэж байсан юм. Нэг доллар арван нэгэн цент...

No comments: