Showing posts with label Амьдрал .... Show all posts
Showing posts with label Амьдрал .... Show all posts

June 09, 2008

Тэвчээр


Алдартай каратеч болох нь Мицумигийн цорын ганц хvсэл. Гэвч тvуний аав, ээж, гэр бvлийхэн нь энэ хvслийг нь огт хvлээн зєвшєєрдєггvй байлаа.

Гэтэл нэгэн єдєр азгvй тохиолдлоор хvv машины осолд орж зvvн гараа тайруулжээ. Энэ vед хvvгийн сэтгэл санааны хvнд байдлыг ойлгосон эцэг эх нь хvvдээ каратегийн багш хєлслєв. Багш нь анхны хичээл дээр хvнээ баруун гараараа бариад эргvvлэн унагаах мэхийг зааж єгчээ.

Тэгээд 2 дахь, 3 дахь ер нь бvх хичээл дээр энэ хєдєлгєєнийг л давтан хийлгэсээр байв, Нэгэн хєдєлгєєнийг л давтан хийсээр байгаад уйдсан хvv багшаасаа "Би ганц л хєдєлгєєн хийсээр байгаад уйдаж байна. Єєр мэх заахгvй юм уу?" хэмээн асуухад багш нь хvлээн аваагvйгээр барахгvй Дэлхий дээр тvvнээс єєр энэ мэхийг хамгийн хурдан хийх хvн vгvй болтол хийх хэрэгтэйг хэлжээ. Хvv ч маш хурдан болж багшийгаа нvд ирмэхийн хооронд л хийдэг боллоо.

Нэгэн гайхамшигтай єдєр багш нь гартаа тvvнийг залуучуудын каратегийн аварга шалгаруулах тэмцээнд орж болохыг нь
зєвшєєрсєн бичиг барьсаар хvрч ирлээ. Мицуми маш их гайхсан боловч юм хэлсэнгvй харин дараагийн єдєр тэмцээн дээр анхны єрсєлдєгчтэйгээ тулалдахаар рингэнд гарахын ємнє багшдаа "Багш аа би зєвхєн ганцхан хєдєлгєєн мэднэ. Мэдээж би ялагдах байх" гэж хэлэхэд багш нь "Чи зєвхєн хєдєлгєєнєє л хий" хэмээн хариулжээ.

Гэтэл Мицуми мэдэх ганц хєдєлгєєн хийсээр л байгаад эцсийн тоглолт хvртэл амжилт байгуулав. Эцсийн тоглолтонд тvvний єрсєлдєгч тvvнээс 2 дахин том биетэй нэгэн байлаа. Мицуми хэдийгээр айж байсан боловч урьдын адил мэдэх ганц хєдєлгєєнєє хийж тvvнийг ялан аварга болжээ. Тэр маш их баярлан багш дээрээ гvйж очоод "Багш аа би зєвхєн ганц л хєдєлгєєн мэднэ, тэгээд бас зєвхєн ганц гартай хирнээ аварга болчихлоо. Энэ юу болоод байгааг би ойлгохгvй байна" гэхэд багш нь тvvн рvv харж инээмсэглэн хэлсэн нь:"Чиний хийсэн хєдєлгєєн бол каратегийн хамгийн хэцvv хєдєлгєєнvvдийн нэг юм. Энэ мэхийг хариулах ганц арга байдаг нь эсрэг хvнийхээ баруун гараас барих..."

June 04, 2008

Эцэг


Тvvнийг гэртээ ядарч, сульдаад ирэхэд таван настай хvv нь хаалган дээрээ зогсоод хvлээж байлаа. Хvv нь тvvнээс "Ааваа, та нэг цагт хэр их мєнгє олдог вэ?" гэж асуужээ.

Тэрээр "Энэ чамд хамаагvй" гэж уцаарлан хэллээ. Хvv нь Тэхдээ ааваа, vнэхээр мэдмээр байна" гэж шалав. "За яахав, 20 доллар олдог" хэмээн хариуллаа. Гэтэл хvv нь "Та тэгвэл надад 10 доллар єгєєч" гэх нь тэр. Аав нь учиргvй уурлаж "Чиний хэрэгтэй хэрэггvй тоглоом, янз бvрийн зvйлд зориулах илvv мєнгє алга. Єрєєндєє ороод, хаалгаа хаа" гэжээ. Хvv чимээгvйхэн єрєєндєє ороод, хаалгаа хаав. Аав ч ууртайгаар "Энэ хvvхэд яаж ийм зvйлийг зоригтой асууж байна аа?" гэж боджээ.

Нэг цагийн дараа тэрээр хvvдээ уурлаад мєнгєєр яах гэж байсныг нь асуугаагvйгээ саналаа. Магадгvй vнэхээр чухал байсан ч юм билvv. Хvvгийнхээ єрєєнд ороод, орондоо хэвтэж байгаа хvvvгээсээ "Унтаж байгаа юм уу?" гэж асуулаа. Хvv нь vгvй гэж хариулахад "Май энэ 10 долларыг ав. Тvрvvн муухай аашилсныг минь уучлаарай, єнєєдєр их хvнд єдєр байлаа" гэжээ.

Хvv нь аяртайгаар vсрэн босоод "Баярлалаа ааваа" гээд орон доороосоо бутархай мєнгє хадгалдаг хайрцгаа гарган, аавыгаа царайчлан хараад мєнгєє удаан гэгч нь тоолов. Аав нь мєн л уурлаж "Чамд мєнгє байсаар байтал яагаад надаас мєнгє авч байгаа юм бэ? Чиний тоглоомонд оролцох зав надад байхгvй" гэж хэлэхэд хvv нь "Ааваа би тантай нэг цаг хамт баймаар байна. Энэ 20 доллароор таны нэг цагийг авч болох уу?" гэжээ.

Аз жаргалын түлхүүр


Нэгэн худалдаачин аз жаргалын нууцыг олж мэдvvлэхээр хамгийн мэргэн ухаантай хvн рvv хvvгээ явуулжээ. Залуу хvv 40 хоногийн турш элсэн цєлийг гатлан туулж явсаар толгодын дээр сайхан

харш байхыг олж хараад тийшээ очжээ. Хайж явсан мэргэн нь энд амьдардаг байв. Мэргэнтэй уулзах гэсэн хvмvvс харшаар дvvрэн байлаа.

Энэ харш хvvгийн бодож байсан шиг тийм сайхан vзэсгэлэн тєгс харагдахгvй л байлаа. Хvv бvтэн цаг хvлээж байж сая мэргэн ухаантантай уулзах завшаан олжээ. Хvvгийн зорьж ирсэн хэргийг анхааралтай сонссон ухаантан асуултанд хариулах тийм их цаг алга гээд хvvг харшийг vзэж танилцаад хоёр цагийн дараа ир гэжээ. Гэхдээ "Єєрєєс чинь нэг зvйлийг хvсье!" гээд хvvгийн гарт бага зэрэг шингэн тостой халбага єгєєд "Ордноор зугаалж байхдаа халбагатай тосоо асгаж болохгvй" гэж анхааруулжээ.

Хvv ч ордны шатаар єгсєж уруудан єнцєг булан бvрээр явжээ. Гэвч халбагатай тосноосоо нvд салгасангvй. Хоёр цагийн дараа мэргэн ухаантан дээр эргэж ирэв. Мэргэн ухаантан "За хvv минь ордноор зугаалж байхдаа хоолны єрєєний хажуугийн уран гоё хийцтэй хивсийг, цэцэрлэгчийн маань 10 жилийн хvч хєдєлмєрєє зарж босгосон цэцэрлэгийг, номын санд байгаа сайхан илгэн цааснуудыг маань харав уу? гэж асуужээ. Хvv ч санаа зовон, халбагатай тосоо асгачихгvйн тулд єєр юу ч анзаарч чадаагvйгээ хvлээжээ. Мэргэн "тэгвэл яваад ордны бvх сайхныг хараад ир" гэв.

Санаа нь амарсан хvv халбагатай тосоо аван ордонтой дахин танилцахаар гарчээ. Энэ удаа явахдаа хананд єлгєсєн, зурсан урлагийн сайхан бvтээлvvдийг анхааралтай харж хэчнээн сайхан болохыг нь мэдэрч байлаа. Vзэсгэлэнт сайхан цэцэрлэг, уран гоё хийцтэй сайхан бvтээлvvдийг харж нvд, сэтгэл баясгажээ. Танилцаж дуусаад хvv харсан vзсэн бvх сайхан зvйлээ мэргэн ухаантанд ярьжээ.
Тvvнийг анхааралтай сонссон мэргэн ухаантан хvvгээс "чамд єгсєн халбагатай тос хаана байна?" гэж асуухад хvv сандран гар луугаа хартал тос нь аль хэдийнээ асгарсан байлаа.

Юм харж алмайрсан хvv гарт байгаа халбагатай тосоо мартсан байжээ. Vvнийг харсан мэргэн ухаантан хvvд хандан, "Чамд єгєх ганцхан зєвлєгеє байна: Аз жаргалын тvлхvvр нь "халбагатай тосоо асгалгvйгээр бvх юмны сайхныг нь олж харах юм" гэжээ. Орчин vед аз жаргал нь итгэл vнэмшил, амжилт, албан тушаал, алдар нэр, гэр бvл, асуудалгvй жигд амьдрал гээд бодит болон хийсвэр олон ойлголтоор хэмжигддэг. Гэвч мартаж болохгvй хамгийн чухал зvйл бол "халбагатай тос" буюу хvний мєн чанар юм.

Эхийн хайр


"Би хvvхдээ харж болох уу" гэж дєнгєж нярайлсан эх асуулаа. Тvvнд єлгийтэй хvvхдийг єгєхєд баярлаж хєєрсєн эх сайтар харахын тулд єлгийг нь задлаад цочирдсондоо юу гэж хэлэхээ ч мэдсэнгvй.

Эх vрийг харж байсан эмч нvvр буруулан, цонхоор харан зогслоо. Хvvхдийн чих байхгvй байлаа... Хvvхдэд vзлэг хийхэд сонсох чадвар нь хэвийн, харин харагдах эрхтэн байхгvй гэж оношилжээ. Тvvнээс хойш он жил урссаар хvv нь том болж сургуульд оров. Нэгэн єдєр сургуулиасаа хар хурдаараа гvйж ирээд ээждээ наалдан гомдолтой нь аргагvй уйлж байлаа...Энэ бол амьдралдаа анх удаа урам хугарсан хэрэг бєгєєд "Нэг том хvvхэд намайг эрэмдэг" гэсэн гэх нь тэр... Хvv ийм доромжлолыг амссаар єсчээ. Хэдийгээр найз нєхєд нь хайртай, сурлага сайтай байсан ч тэдэнтэй нийлдэггvй байв. Тvvнд ээж нь цаг vргэлж "Бусадтай нєхєрлє" гэх боловч єрєвдєн хайрласан байдал илт илэрдэг байлаа. Залуу хvvгийн аав эмчтэй уулзан "Одоо ямар ч арга байхгvй юу" гэж асуухад нь "Хос чих олдвол шилжлvvлэн суулгаж болно" гэжээ.

Тиймээс хvvгийнх нь тєлєє хоёр чихээ єгєх хvнийг эрж хайж эхлэв. Хоёр жил єнгєрсний хойно нэгэн єдєр аав нь "Хvv минь чамд чихээ єгєх хvнийг аав ээж хоёр нь оллоо. Харин хэн чихээ єгснийг бvv асуу" гэж хэллээ. Мэс засал маш амжилттай болов. Шинэ тєрхтэй болсон залуу хvv нийгмийн амьдралд идэвхтэй болж амжилтанд хvрчээ. Тун удалгvй гэрлэж, гадаад харилцааны ажилтан болсон байна. Олон жил єнгєрсний хойно хvv аав дээрээ очоод "Надад ийм их тус болсон хvнийг хэлж єгєєч. Би єдий хvртэл тэр хvний тєлєє юу ч хийсэнгvй..." гэж гуйв. "Чи тэр хvний тєлєє юу ч хийж чадахгvй. Одоохондоо чамд хэлэхгvй" гэж аав нь хариуллаа. Энэ нууцыг олон жилийн турш тайлж чадсангvй.

Гэтэл хvvгийн амьдралд гунигт явдал тохиолдов... Ээжийнхээ шарилын дэргэд аавынхаа хамт зогсож байв. Аав нь гараа аажмаар явуулан ээжийнх нь хvрэн улаан vсийг ярахад тvvний хоёр чих байсангvй. "Ээж нь vсээ тайруулах шаардлагагvй болсон учраас баяртай байсан юм. Тэгээд ч тvvнийг муухай гэж хэн ч хэлээгvй, тийм биз дээ?" гэж аяархан шивнэлээ. Хvний амьдралд гоо vзэсгэлэн гэдэг гаднах тєрх байдалд биш, харин дотоод зvрх сэтгэлд байдаг юм.

Ид шид


Бяцхан Селлигийн эцэг эх нь дvv Жоржийнх нь тухай ихэд чухалчлан ярьж байсан vед тэр ердєє л найман настай байлаа.

Охины дvv нь эдгэшгvй євчтэй байсан бєгєєд тvvнийг аврахын тулд эцэг эх нь хийж чадах бvхий л зvйлийг хийжээ. Гэвч эцэст нь Жоржийг мэс заслын аргаар аврах ганц л арга байсан боловч эцэг эхийнх нь мєнгє хvрэлцэхгvй учир машид сэтгэл шаналж байлаа. Тэр vед эцэг эх нь арга барагдсан байдлаар: "Хvvг маань зєвхєн ид шид л аварна."гэж ярихыг бяцхан Селли сонссон байлаа. Vvнийг сонссон даруйдаа Селли єрєєндєє очиж оцон шувууны хэлбэртэй мєнгє цуглуулдаг хайрцгаа нээн доторх мєнгийг нь тоолж эхэллээ. Бvр гурван ч удаа тоолж єєрийгєє шалгав. Дараа нь тэр мєнгєє халаасандаа хийгээд шалавхан гэрээс гарч булангийн эмийн санд очив. Эмийн санчийн анхаарлыг татахын тулд тэвчээртэй нь аргагvй хvлээлээ. Эмийн санч орж гарсан хvмvvст эмийн тухай тайлбарлан ярьж охиныг анхаарах ч сєхєєгvй их ажилтай байлаа.

Энэ их ажлын хажуугаар бяцхан охиныг анзаарамгvй байсан боловч Селлигийн удаан хvлээн зогсож байгааг нь хараад тvvнээс юу хvсэж байгааг нь асуув. Тэгээд за охин минь хурдан хэлээрэй, харж байгаа биз дээ би ноёнтонд анхаарлаа хандуулан vйлчлэх хэрэгтэй байна хэмээн хажууд нь зогсож байгаа хээнцэр цэвэрхэн хувцасласан эрэгтэй рvv заав. Селли "Миний дvv" гээд хоолой нь зангиран хэсэг зогссоны дараа "Миний дvv хvнд євчтэй байгаа, би нэг ид шид авмаар байна" гэж хэлэв. Эмийн санч Селли рvv гайхсан шинжтэй харж тvvнийг сайн ойлгож чадаагvйгээ хэллээ. Хариуд нь охин "Юу л даа, аав минь тvvнийг зєвхєн ид шид л аварч чадна гэж хэлсэн юм, ид шид ямар vнэтэй юм бэ ноёнтон" гэв.

Vvнийг сонссон эмийн санч охиныг хайрлаж єрєвдсєн янзаар харж "Харамсалтай байна охин минь, манайх ид шид зардаггvй, би чамд тусалж чадахгvй нь дээ" гэж хэлэв. Селли тийм амархан байхгvй гэдэгт итгэхийг хvссэнгvй. Эмийн санчийн нvд рvv харан "Надад худалдаж авах мєнгє байгаа, та зєвхєн ямар vнэтэйг нь хэлж єгєєч" гэв. Энэ vед Селли эмийн санч хоёрын хажууд хvлээн зогсож байсан нєгєє цэвэрхэн хээнцэр хувцасласан хvн Селли рvv харан "Бяцхан хатагтай минь дvvд чинь ямар ид шид хэрэгтэй юм болдоо?" гэж асуув. Селли мэдэхгvй гэж хариулаа. Дараа нь нvднээсээ нулимс дуслуулан "Ганц мэдэж байгаа зvйл минь гэвэл, дvv минь их хvнд вєчтэй байгаа хэрэв хагалгаанд орохгvй бол аврагдах боломжгvй гэж ээж хэлсэн, аав ээж хоёрт маань хагалгаанд оруулах мєнгє байхгvй. Харин аав маань тvvнийг зєвхєн ид шид л аварч чадна гэж хэлэхийг сонсоод би мєнгєє аваад наашаа ирлээ" гэж хэлэв.

Нєгєє цэвэрхэн сайхан хувцасласан хvн "Чамд хэр зэрэг мєнгє байгаа вэ?" гэж асуухад "Нэг доллар арван нэгэн цент" хэмээн Селли хариулав. "Дэлхий дээрх бvх мєнгє минь л энэ". "Сайн байна бяцхан дvvд чинь хэрэгтэй тэрхvv ид шидийг худалдаж авахад энэ мєнгє хангалттай" гэж нєгєє цэвэрхэн сайхан хувцасласан хvн хэллээ. Тэгээд нэг гартаа мєнгийг нь авч нєгєє гараараа Селлиг хєтлєн "Намайг гэрлvvгээ авч явахыг гуйя" гээд "Би бяцхан дvv болон аав ээжтэй чинь танилцмаар байна" гэв. Цэвэрхэн сайхан хувцасласан хvн бол Др.Карлтон Армстронг байсан бєгєєд Жоржид хэрэгтэй хагалгааг хийдэг алдартай эмч байсан юм. Хагалгаа амжилттай болсон бєгєєд Селлигийн гэр бvлийнхэн vvний тєлєє ямарч мєнгє тєлєєгvй юм. Бvгд баяр хєєртэй гэртээ хариад энэ болсон явдалд итгэж ядан байлаа. "Итгэж чадахгvй нь энэ хагалгаа vнэхээр ид шид юм. Ямар vнэтэй болохыг нь vнэндээ сонирхож л байна" гэж ээж нь хэллээ. Селли чимээгvйхэн инээмсгэлэн байлаа. Тэр энэхvv ид шид ямар vнэтэй болохыг сайн мэдэж байсан юм. Нэг доллар арван нэгэн цент...

May 10, 2008

Хүн ухаан хүрч, итгэж чадаж байгаа бүхэндээ

Хэрвээ та зодуулна гэж бодож байвал
өөрийгөө зодуулсанд тооц,
Хэрвээ та зүрхлэхгүй хэмээн бодож байвал
зүрх тань хэзээ ч хүрэхгүй,
Хэрвээ та ялалтыг хүсдэг ч чадахгүй гэж бодож байвал ялагдаж л таарна,

Та өөрийгөө ялагдана хэмээн бодож байвал
аль хэдийн ялагдсанд тооц,
Учир нь амжилт, ялалт хүний эр зоригоос эхэлдгийг,
Ухамсраас бүх зүйл шалтгаалдгийг хаанаас ч бид олж харна,
Хэрвээ та өөрийгөө бусдын ард хоцорно хэмээн бодвол
Хоцорч л таарна,
Таныг өргөхийн тулд ухаан санаа тань
Өндөрт хөөрөн нисэх ёстой,
Амжилт гаргаж чадахын тулд өөртөө итгэлтэй байх хэрэгтэй,
Амьдралын тулалдаанд аль хүчтэй нь ялдаггүй,
Аль хурдан нь ч ялдаггүй,
Ялж чадна хэмээн итгэсэн тэр л хүн
эрт орой хэзээ боловч ялалтад хүрдэг...

Эх сурвалж: Бийр бэх-ээс

May 03, 2008

Цаг бол алт


Өглөө бүр таны дансанд 86400 америк доллар оруулах банк байна гээд та төсөөл дөө. Тэр мөнгөнөөс та хүссэн хэмжээгээрээ авч хэрэглэж болно. Гагцхүү тэр өдөр л өнгөрвөл үлдэгдлийн хэмжээ ямар ч байсан хамаагүй дансны тань тооцоо хүчингүй болно.
Энэ тохиолдолд та юу хийх вэ?

Эцсийн ганц ценийг ч үлдээлгүй авч хэрэглэх байсан байж ч магад. Хэдий бид үүнийг сэтгэлдээ төсөөлж, зөвхөн мөрөөдөж байгаа боловч бодит амьдрал дээр хүн бүхэнд ийм банк бий. Энэ бол ЦАГ ХУГАЦАА.
Тиймээ, цаг хугацаа гэгч энэ банк өөрийн гэсэн хууль дүрэмтэй таны хөрөнгө. Харин ганц ялгаа нь доллар, центийн хооронд, хором мөчүүдийг дансанд тань оруулдаг.
Хэрэв та тухайн өдрийнхөө хормыг үр ашигтай хэрэглэж чадалгүй үлдээвэл тэр бүхэн хог болон хаягдах бөгөөд өөр хэн ч биш та л хохирч үлдэнэ. Дараа өдрийнхөөсөө урьдчилгаа авна гэсэн ойлголт байхгүй.
Тэгэхлээр таны гарт зөвхөн өнөөдөр л байгаа. Өнөөдөр дуусч, маргааш болоход өчигдрийн бүх юм арилж, танд шинэ данс нээгдэнэ.
Гар дахь хөрөнгөө хамгийн үр ашигтай, зөв зарцуулж чадвал тэр бүхэн танд эрүүл, энх, аз жаргал, амжилт бүтээлээр дүүрэн амьдрал болон үлдэнэ.
Цаг хугацаа харван одоход үнэлж баршгүй их баялаг урсана.
Нэг ЖИЛИЙН үнэ цэнийг та
- нөгөөх л ангидаа улирч хоцорсон сурагчаас асуу
Нэг САРЫН үнэ цэнийг та
-Нялх үрийг тээж төрүүлсэн эхээс асуу
Нэг ДОЛОО хоногийн үнэ цэнийг та
-Тэр хугацаанд сэтгүүл гаргагч редактороос асуу
Нэг ХОНОГИЙН үнэ цэнийг та
-Тэртээд алслах галт тэргэнээс хоцорч үлдсэн аялагчаас асуу
Нэг ХОРОМЫН үнэ цэнийг та
-автын осолд ороод шаналж хэвтээ өвчтөнөөс асуу
Нэг МӨЧИЙН үнэ цэнийг та
-алтан медаль энгэртээ зүүсэн аварга сурагчаас асуу
Эцэст нь Та энэ бүхнийг өөрөөсөө асуугаад үзээрэй. Тэр цаг, мөч, хором бүрийн үнэ цэнэ мэдрэгдэх болно.
Өчигдөр бидний хувьд өнгөрөн одож, маргааш оньсого таавар болон хүлээж байгаа. Харин өнөөдөр бол бидэнд оногдсон үнэт шагнал юм.

Сэтгэлийн нүд


Эмнэлэгийн нэг тасагт гурван өвчтөнийг хэвтүүлжээ. Хамгийн эхэнд ирснийг нь цонхны дэргэд, дараагийнхыг нь өрөөний голд, хамгийн сүүлчийнхийг хаалганы хажуугийн орон дээр хэвтүүлэв. Захын хоёр нь хүнд өвчний улмаас өдөржин чимээгүй хэвтэж, харин дундах нь бусдын адил босож чаддаггүй ч алиа хошин яриатай, өөдрөг дэврүүн сэтгэлтэй нэгэн байв. Тэр элдвийг хүүрнэн нөгөө хоёрыгоо хөгжөөж өвчин зовлон шаналгаагаа бага ч атугай нимгэлэхэд өдөр хоног ч хурдан өнгөрнө.
Ийнхүү сар, улирал үргэлжилсээр өвөл эхлэв. Хүн бүрийн сэтгэл хөнгөн уйтгарт автаж исгэрэх салхийг чагнан хэвтэцгээнэ. Гэтэл нэг шөнө үүр цайхын хэрд цонхны дэргэдэх өвчтөн нас баржээ. Өглөө нь түүнийг өрөөнөөс гаргаж, өвчтөнүүдийн байрыг солихдоо дунд орны өвчтөнийг цонхны дэргэд, хаалганы хажуугийнхыг түүний байранд шилжүүлэв.
Цонхны дэргэд очсон мөнөөх эр цонхоор харагдах бүхнийг дэргэдэх нөхөртөө ярьж эхэлнэ.
"Зөөлөн будрах цасан ширхэгээр гоёсон сүрлэг модод зам даган ярайж, зул сарынхаа гоёлыг тайлж амжаагүй хүмүүс гудамжинд сүлжилдэнэ.
Удалгүй нар улам хүчтэй ээж, цас хайлан газар дэлхий ногоорлоо. Тоглоомондоо улайрах багачуудын дуу цангинаж, шувууд жиргэхэд яаран алхах олны явдал удааширч хаврын улирал налайна."
Алиа эр энэ бүхнийг тоочин ярих бүр дүр зураг нь эмнэлгийн бяцхан өрөөнд амилж хүн бүрийн сэтгэл гэгэлзэнэ.
Гэтэл сайхан бүхнийг өөрийн нүдээр харах гэсэн их хүсэл өрөөн дундах өвчтнийг шаналгах болж зөвхөн цонхон талын байр суларсан цагт л тэр хүсэл нь биелнэ гэж бодсоор байв. Ийнхүү атаархалын харцаар хажуу тийш ширтэн арга зам хайж эхэллээ. Аятайхан боломжийг хүлээж байсан түүнийг удаан хүлээлгэхгүй гэх шиг нэг шөнө цонхон талын эрийн хууч хөдөлж бие нь муудав. Асрагч сахиул байхгүй тул тэрээр шүүгээн дээрх эмийг өөрөө авч уудаг байсан бөгөөд энэ удаа ч мөн адил гараа явуултал хором тоолон хүлээж байсан атгаг санаатны гарт эм нь аль хэдийнээ орсон байлаа. Шалан дээр шилний хэлтэрхий тарж, бөнжигнөн тогтсон эмэн дуслууд нулимсан хэлхээ шиг цуварчээ. Өвчтөний аяархан ёолох дуу тасарч, өрөөнд нам гүм ноёлоход хөдөлгөөнгүй хөшсөн цонхигор царай дээр үүрийн гэгээ туслаа.
Нас барсан өвчтөнийг гаргахаар асрагчид ирж, үлдэгсэдийн байрыг сольж, хоёр шинэ өвчтөнийг оруулав. Хүсэл нь биелсэнд баярласан хар санаат эрийн яарсан сэтгэл тэсгэлгүй догдлож цэнгэлийн сайхныг горьдон цонхны зүг эргэхэд хориод алхамын тэртээ тоосго давхарлан барьсан тас хар хананаас өөр юу ч түүнд үзэгдсэнгүй.

May 02, 2008

Сарнайн цэцэрлэг


Гоо үзэсгэлэнгээрээ алдартай нэгэн эмэгтэйн тухай сонсоод түүнийг олж уулзахаар холын замд гарлаа. Хотод нь очоод харвал үнэхээр үгээр хэлж үзгээр бичишгүй үзэсгэлэнтэй нэгэн ажээ. Хүмүүсээс гэрлэсэн эсэхийг нь сураглавал түүний нөхөр нь үзэшгүй муухай хүн гэнэ.
Сониуч зан минь хөдөлж түүнтэй уулзаад: -Та ийм хөөрхөн, дур булаам нэгэн атлаа яагаад заавал ийм хүнтэй гэрлэсэн юм бэ? гэж лавлавал: -Та миний сарнай цэцгийн хүлэмжинд зочлооч. Дараа нь би танд учрыг нь хэлье гэлээ.
Хэдийгээр гайхсан боловч араас нь даган цэцэрлэгт орлоо. Харвал хорвоогийн хамаг сайхан сарнайг цуглуулан тарьсан, үлгэрийн мэт цэцэрлэг байлаа. Эмэгтэй: -Та дотогш ороод хамгийн сайхан санагдсан сарнай цэцгийг надад аваад ирээч. Хэрэв өмнөхөөсөө илүү сайхан сарнай тааралдвал урьдын авсан сарнайгаа орхиж болно.
Цэцэрлэгт ороод урагшлах алхам бүрт минь өмнөхөөсөө сайхан цэцэг тааралдаж байсан тул гартаа авсан цэцгээ доош унагасаар л явлаа. Цаашлах бүр олон өнгөөр алагласан цэцэг улам их гарч ирсээр би шилж авсаар явлаа. Гэтэл төгсгөлд нь хүрэх үед харанхай булан харагдахад илүү сайхан сарнай байгаа гэж бодсон би авсан тансаг цэцгээ орхиод тэр зүг рүү алхлаа.
Гэтэл тэнд хатааж хорчийн, өнгө зүсээ алдсан, үхэж байгаа сарнай байх нь тэр... Харамсавч баршгүй зүйл болжээ. Учир нь эмэгтэй намайг хүлэмжиндээ оруулахдаа "Та өмнөх цэцэг илүү сайхан байсан гээд эргээд явж болохгүй" гэж хатуу сануулсан юм.
Тэгээд нөгөө цэцгээ барьсаар эмэгтэй рүү очлоо. Тэр надаас:-Та яагаад энэ цэгийг сонгож байгаа юм бэ? гэж асуулаа. "Би хамгийн сайхан сарнайг олох гэж яваад цэцэрлэгийн төгсгөлд хүрэхэд илүү сайхан цэцэг байгаа гээд түүсэн цэцгээ орхиод очтол энэ л байлаа. Эргэж буцъя гэтэл нэгэнт оройтсон байлаа" хэмээн тайлбарлалаа.
Тэр надад: -Надад ч бас ийм зүйл тохиолдсон юм. Хамгийн сайхан залуугийн эрэлд гарч, олон арван сайхан залуу надтай гэрлэх гэж ирдэг сайхан залуу надтай гэрлэх гэж ирдэг байсан ч би илүү сайхныг хүлээн огт зөвшөөрдөггүй байлаа. Гэтэл хамгийн сүүлд энэ хүнтэй суусан юм даа гэж хэлсэн юм.

Хайрын түүх


Нэгэн цагт Хайр, Уйтгар гуниг, Эд хөрөнгө, Мэдлэг зэрэг хүний бүх мэдрэмж нэг арал дээр амьдардаг байжээ. Гэтэл арал нь живэх болсон тухай мэдэгдэж бүгд л арлаа орхин явахын тулд завиа бэлдэцгээжээ.
Хайр үргэлж бүгдээс хоцордог байсан тул юу ч болсон эцсийн мөч хүртэл хүлээхээр шийджээ. Тэгээд арал живэх үед Хайр тусламж гуйхаар шийдлээ. Эд хөрөнгө маш том завинд суугаад явахаар зэхэж байхад нь Хайр "Намайг хамт аваад яваач" гэж гуйхад Эд хөрөнгө "Үгүй, завиндаа хэтэрхий их алт мөнгө ачсан учраас чамайг багтаах зай алга" гэлээ. Хайр үзэсгэлэнтэй сайхан завинд суусан Бардам зангаас тусламж гуйхад тэр "Би чамд туслахгүй. Чи нэвт норсон байгаа тул завийг минь муухай болгочихно" гэжээ. Хажуудаа байсан Уйтгар гунигаас Хайр "Чамтай хамт явъя" гэхэд хариуд нь "Өө, Хайр минь, би үнэхээр их гунигтай байгаа тул ганцаар баймаар байна" хэмээв. Аз жаргал хажуугаар нь өнгөрсөн боловч туйлын аз жаргалтай байсан тул Хайр түүнийг дуудавч дуулсангүй.
Гэтэл Хайр хэн нэгэн өөрийг нь дуудаж байгааг сонсжээ. "Хайр минь, хүрээд ир би чамайг авч явъя." Нэгэн настан дуудсан байлаа. Харин Хайр өөрийгөө азтайд тооцон, баяртай байсан тул түүний нэрийг асуусангүй. Шинэ газар очсон хойноо тэд өөр өөрийн замаа хөөжээ. Түүнд хэчнээн их өртэйгээ мэдэрсэн Хайр Мэдлэгээс "Надад хэн тусалсан юм вэ?" гэж асуув. Тэр "Цаг хугацаа" гэж хариулжээ. "Цаг хугацаа гэнэ ээ? Яагаад надад тусалсан юм бол?" Мэдлэг инээмсэглэн байж хариулсан нь "Учир нь зөвхөн Цаг хугацаа л Хайр хэчнээн агуу, чухал зүйл болохыг ойлгодог" гэжээ.

Хурд ба амь нас


Жек хурдаа хасахаасаа өмнө хурдныхаа хэмжүүрээ харлаа. Тэр 50 км/ц хурдтай явахын оронд 73 км/ц хурдтай давхиж байсан бөгөөд сүүлийн 4 сард 4 удаа цагдаа түүнийг зогсоож байжээ. Хүн яаж ийм аймшиггүй байж болдог байнаа. Жек машинаа баруун талд зогсоолоо. "Удахгүй хажуугаар минь илүү хурдтай машин өнгөрөх байх" гэж бодож байх үед нь дэвтэр барьсаар цагдаа ойртлоо. Боб? Энэ цагдаа чинь сүмд явдаг Боб биш үү? Жек машинаасаа буулаа. Байдал үнэхээр муу байсан бөгөөд нэг сүмийн анд гэж тооцдог хүн нь түүнийг хурдны дүрэм зөрчсөн учраас зогсоожээ.
-Сайн байна уу, Боб. Ингээд уулзаж байгаа минь ямар сайхан хэрэг вэ?
-Сайн байна уу Жек! Боб инээмсэглэх ч үгүй байв.
-Гэр лүүгээ явж байхад минь саатууллаа.
-Тийм ээ, гээд тоосон шинжгүй байлаа.
-Би сүүлийн үед гэртээ их орой харьж байгаа. Хүүхдүүд минь намайг ойрдоо хараагүй. Бас Диана орой шарсан махтай төмс хийнэ гэсэн. Юу гэх гээд байгааг минь ойлгож байгаа биз дээ.
-Тийм ээ, ойлгож байна. Гэхдээ хөдөлгөөний дүрэм зөрчсөнийг чинь ч мэдэж байна гэж Боб хариуллаа. "Энэ арга маань ч бүтэхгүй бололтой, өөрчлөе" гэж Жек санаад
-Би хэр их хурдтай явж байсан вэ?
-70, Жек машиндаа суу.
-Боб, хүлээ л дээ. Чамайг хармагцаа хурдны хэмжүүрээ харахад 65 байсан шүү дээ.
-Жек машиндаа суу.
Жек гунигтай байдлаар машиндаа суун, хаалгаа тасхийтэл хаалаа. Боб дэвтэртээ ямар нэг юм тэмдэглэж байв. "Боб яагаад миний жолооны үнэмлэхийг нэхэхгүй байнаа" гэж Жек бодлоо. Юу ч болдог байсан энэ хүний хажууд суухаар болбол Жек сүмдээ хэдэн удаа ч явахгүй байхаа. Боб хаалгыг нь тогшиход Жек цонхоо 5 см орчим онгойлгоход нэг цаас өгөөд эргээд явчихав. "Торгууль биш байна" гэж бодоод Жек үнэхээр баярлажээ. Цаасан дээр "Хүндэт Жек минь, би охинтой байлаа. 6 настай байхдаа хурдтай явж байсан машинд дайруулаад нас барсан юм. Тэр хүнийг 3 сарын хугацаатай шоронд суулгасан бөгөөд тэр гарч ирчихээд өөрийнхөө хүүхдүүдийг тэвэрч, үнсэж байлаа. Гэтэл би ... Охиноо тэвэрч үнсэхийн тулд үхтлээ хүлээх хэрэгтэй болсон юм. Тэр хүнийг уучлахыг олон удаа оролдож, олон удаа уучилсан гэж санаж байлаа. Гэвч охиныхоо тухай бодсоор байна. Жек үүнээс хойш болгоомжтой яв, гуйя. Одоо надад цорын ганц хүү минь л үлдсэн" хэмээн бичсэн байлаа. Жек хэсэг зуур хөдөлж чадсангүй. Тэгээд машиндаа суун аажуухан явсаар гэртээ очоод, хүүхдүүдээ халуун дотноор тэвэрчээ.
Хүний амьдрал үнэхээр их үнэ цэнэтэй учир үргэлж болгоомжтой байгаарай. Болгоомжтой! Машин барьж байхдаа бусдын тухай бодож бай. Та хүссэн машинаа худалдаж авч болох ч, хүний амь насыг худалдаж авч болохгүйг бүү март!

April 26, 2008

Амьдралын “барилга”

Хөгшин болсон барилгачин тэтгэвэртээ гарахыг хүсч, эзэндээ энэ тухайгаа хэлэв: “Би хөгширч, нас минь явж, бие маань ч дийлэхээ болилоо. Одоо тэтгэвэртээ гарч, амар тайван амьдармаар байна” гэжээ. Эзэн нь “Тан шиг сайн ажилтнаа явуулахад харамсалтай байна” гээд сүүлчийн удаа ганцхан байшин барьж өгөхийг хувийн зүгээс хүсчээ.

Барилгачин “За” гэсэн боловч сэтгэл гаргасангүй. Тэрээр муухан материал ашиглаж, ур хийц муутай, чанаргүй байшин барив. Тэр үнэхээр сэтгэлээсээ хандсангүй, “барьж өгсөн” гэсэн нэр зүүгээд хурдхан амрахыг л хүсч байлаа.

Ингээд барьж дуусаад байшинг даргадаа хүлээлгэн өгөв. Дарга нь байшингийн түлхүүрийг барилгачны гарт атгуулаад “Энэ бол таны байшин. Миний танд өгч буй бэлэг” гэв. Барилгачин шоконд оров. “Ямар ичмээр юм бэ? Надад өгөхийг нь мэдсэн бол эхнээс нь сайн байшин барих байж дээ” гэж гаслалаа...

Бид өөрсдийнхөө амьдралыг өдөр тутам, цаг тутам барьж, босгож, бүтээж байдаг. Эцсийн дүндээ бид өөрсдийнхөө босгосон тэр л “байшин”-д амьдардаг. Сэтгэл, зүтгэл гаргавал сайхан байшинд амьдарна, сэтгэлгүй хандвал муухан оромжинд амьдарна...

Харамсалтай нь цаг хугацааг буцааж болдоггүй. Та бол амьдралынхаа барилгачин. Ганц хадаас хадах, хана босгох, цонх шиллэхдээ хүртэл та амьдралаа босгож байгаа.

Таны өнөөдрийн гаргаж буй хандлага, сонголтууд бол таны маргаашийн амьдрал. Тэгэхээр амьдралдаа ухаантайхан хандаж, сайн сайхан барилга барьцгаая.
Эх сурвалж: "Алтан гадас"

Найз


Вьетнамын дайны дараа ... Гэртээ харих гэж буй нэгэн цэрэг Сан Францискогоос гэрлүүгээ утсаар ярьжээ.
-"Ааваа, ээжээ би харих гэж байна. Эхлээд нэг юм гуйж болох уу? Би нэг найзтайгаа хамт очих гэсэн юм."
-"Тэгэлгүй яахав. Найзтай чинь танилцахдаа бид баяртай байх болно."
-"Заавал хэлэх хэрэгтэй бас нэг зүйл байна. Найз маань дайны үеэр тэсрэх бөмбөгт өртөж шархдаад нэг хөл, нэг гаргүй болчихсон. Өөр очих газар байхгүй болохоор бидэнтэй хамт амьдрахыг зөвшөөрөөч"
-"Үүнийг сонсоход харамсалтай байна, хүү минь. Түүнийг байж болох өөр газар олоход нь тусалж болох юм."
-"Үгүй ээ ээжээ, ааваа тэр бидэнтэй хамт байхыг би хүсч байна."
-"Хүү минь, түүнийг биднээс юу хүсэж байгааг нь чи мэдэхгүй байна. Түүн шиг тахир дутуу хүн бидэнд хүнд ачаа болно. Бид өөрсдийн гэсэн амьдралтай улс. Ийм мэт зүйл бидний амьдралд төвөг, дарамт болохыг бид зөвшөөрч чадахгүйнээ. Минийхээр бол чи наад найзаа мартаад гэртээ хүрээд ир."
Яг энэ үед хүү утсаа тасаллаа. Хүүгийн гэр бүл хэсэг хугацаанд хүүгээсээ сураг сонссонгүй холбоо тасрав. Хэд хоногийн дараа Сан Францискогийн цагдаагийн газраас гэр лүү нь яриад хүүг нь өндөр байшингийн дээрээс унаж нас барсныг дуулгав. Цагдаа үүнийг азгүй тохиолдол биш амиа хорлолт гэлээ.
Гүн эмгэнэлд автсан эцэг эх хоёр нь тэр дороо Сан Франциско руу нисэн очиж хүүгийнхээ цогцсыг танихаар хотын моорог руу очив. Аав ээж хоёр нь хүүгээ тэр дор нь л танилаа. Харин хэзээ ч төсөөлөөгүй байсан зүйлийг олж харав... Хүү нь зөвхөн нэг гар, нэг хөлтэй байлаа.

Боломжийг олж харах


Эрт цагт үргэлж гомдоллодог нэгэн эр байв. "Борви бохис хийлгүй ажиллаад арай гэж л амь зууж байна. Харж хандах хэн ч байхгүй ганцаараа хэцүү байна" гэж ямар ч баяр хөөргүй явдаг байв.
Эцэст нь нэг шийдвэр гаргаж гэнэ. Тэр нь тэнэн хэсүүчилж байгаад сахиусан тэнгэр тааралдахаар хамаг байдлаа яриад энэ шударга бус байдлыг засч өгөхийг хүсэх байлаа. Тэгээд замдаа гарчээ. Ууланд явж байгаад нэг чонотой тааралджээ. Тэр чоно ердөө яс арьс гэмээр туранхай, арай гэж л хөл дээрээ тогтож байв. Чоно нөгөө эрд дөхөж очоод хаа хүрч явааг нь асуув. Залуу ч учир явдлаа ярьж гэнэ. "Нэг сахиусан тэнгэртэй уулзаж энэ шударга бус байдлыг өөрчилж өгөхийг гуйна" гэв. Чоно тэгэхэд залуугаас "надад нэг тус болооч. Би ч гэсэн өдөр шөнөгүй яваад юу ч олж идсэнгүй. Тэр сахиусан тэнгэртээ намайг ч гэсэн хэлээд өгөөч. Ингэж яваад үхэх нь гэж хэлээрэй" гэв. Залуу цаашаа замдаа гарав. Цааш яваад нэг үзэсгэлэнтэй бүсгүйтэй тааралдав. Бүсгүй хаа хүрч явааг нь асуугаад сахиусан тэнгэрийн тухай сонсоод залуугийн гараас атган: "Тэр сахиусан тэнгэрт намайг ч гэсэн хэлээд өгөөч. Залуухан үзэсгэлэнтэй, эд хөрөнгө гээд бүх зүйл минь байгаа боловч аз жаргалгүй байна. Аз жаргалтай болохын тулд яах ёстойг минь асуугаад өгөөч" гэв. Залуу ч бүсгүйн захиасыг асууна гэдгээ амлаад цааш явав. Хэсэг явсны дараа нэг модны дор амрахаар суув. Эргэн тойрноо харвал нов ногоон боловч нөгөө амрахаар суусан мод л ямар ч мөчир нь нахиагүй байв. Энэ байдалдаа ч мод их гутарч байгаа нь илт байв. Мод залууд зовлонгоо ярив. "Хэрэв тэр сахиусан тэнгэртэй уулзвал миний тухай бас хэлээрэй. Ийм байдалтай байгаагийнхаа учрыг үнэхээр ойлгохгүй юм. Харж байгаа биз дээ? Энэ шим тэжээлтэй хөрсөн дээр ургаж байна, эргэн тойрон нов ногоон, модны мөчир нь саглагар, жимс жимсгэнээр дүүрэн байна. Гэтэл надад юу ч алга. Бусад модны адил ногоон сайхан мод болохын тулд юу хийх ёстойг минь асуугаарай" гэж залууд захив. Залуу ч асууна гэж амлаад цааш замдаа гарав.
Эцэст нь сахиусан тэнгэрийг хайгаад олдохгүй болохоор нь цөхрөнгөө бараад цааш явахаа болихоор шийдээд сууж байтал гэнэт өмнө нь нэг сахиусан тэнгэр зогсож байна. Залуу ч хамаг юмаа ярьж эхлэв. "Өдөр шөнөгүй ажиллаад хорвоо дэлхийн ямар ч хишиг хүртэж байгаа юм алга. Амьдрал их хэцүү байна. Надаас бага ажилладаг хэрнээ сайхан амьдарч байгаа хүн зөндөө байх юм. Шударга ёс хаа байна? гэхэд сахиусан тэнгэр: "За за. Чамд баян, аз жаргалтай болох нэг боломж өгье. Одоо ирсэн замаараа эргээв яв." гэв. Залуугийн сэтгэл нь амарч замд тааралдсан мод, бүсгүй, чонын зовлонг ч ярив. Сахиусан тэнгэр ч тэдэнд тохирох хариуг хэлж өгөв.
Залуу буцаад замдаа гарав. Удаан явсны эцэст модны дэргэд очин сахиусан тэнгэрийн хэлснийг хэлэв. "Чиний үндэсний яг хажууд нь нэг авдар алт байна. Тийм учраас л чи ямар ч тэжээл авч чадахгүй, үр жимс гаргахгүй байгаа юм байна. Тэр авдар алтыг л гаргачихвал чи бусад модны адил ногоорох болно" гэв. Мод "Ямар гайхалтай вэ? хурдан ухаад алтыг гаргаач" гэхэд залуу "Болохгүй. Сахиусан тэнгэр надад зориулж боломж бэлдсэн байгаа. Хурдан харих минь" гэж хэлээд цааш явав. Бүсгүй залууг ирэхийг хүлээж байлаа. "Юу гэж байна?" гэж тэсч ядан асуув. "Зовлон жаргалаа хуваалцах хүнтэй гэрлэвэл бүх асуудал чинь шийдэгдэнэ гэсэн" гэхэд бүсгүй "Тэгвэл хоёулаа гэрлье, тэгээд хамтдаа аз жаргалтай амьдаръя" гэв. Харин залуу бас л "Болохгүй. Надад цаг алга. Сахиусан тэнгэр надад бэлдсэн боломжийг олохын тулд хурдан харих хэрэгтэй байна. Чи өөр хүнтэй гэрлэ" гэж хэлээд цааш явах замдаа чонотой тааралдав. Тэгээд чонод юу болсныг яриад хурдан явж боломжоо хайх хэрэгтэй, яарч байгаагаа хэлэхэд чоно "Тэгээд би яах вэ? Надад юу гэж зөвлөснийг нь хэлчихээд яв л даа" гэхэд залуу "Чамд захиж хэлснийг би ойлгоогүй. Чамайг нэг тэнэг хүнтэй тааралдаад тэрийг л идэхгүй бол өлсөж үхнэ гэсэн" гэхэд чоно "Харин би сайн ойлголоо" гэж хэлээд нөгөө тэнэг залууг идэж орхив.
Үлгэрийн төгсгөлд хэлэхэд: "Зүүд тань биелээсэй гэж хүсч байгаа бол эхлээд нойрноосоо сэрэх хэрэгтэй."