Showing posts with label Шилдэг илтгэлүүдээс. Show all posts
Showing posts with label Шилдэг илтгэлүүдээс. Show all posts

April 19, 2008

Роналд Рейган: “Челлэнжер” сансрын хөлөг – Эмгэнэлийн үг


Роналд Рейган - 1986 оны 1 сарын 28 өдөр, Цагаан ордон, Овал тэнхим
Хатагтай ноёдоо, энэ үдэш би та бүхэнд Холбооны улсын талаар мэдээлэл хүргэхээр төлөвлөж байсан боловч өнөө өглөөний хэрэг явдал энэхүү төлөвлөгөөг өөрчлөхөд хүргэлээ.
Өнөөдөр бол гашуудлын бас дурсан санах өдөр.
Миний эхнэр Нэнси бид хоёр энэ золгүй явдалд гүнээ гашуудаж байна. Улс орны маань өнцөг буланд байгаа хүн бүхэн бидэнтэй энэ уй гашууг хуваалцаж байгааг мэдэж байна. Энэ явдал манай үндэстний хувьд хүнд гарз боллоо.
19 жилийн өмнөх бас нэгэн өдөр, бид аймшигт ослоор гурван сансрын ажилтнаа газар дээр алдсан билээ.
Гэхдээ,
Бид хэзээ ч тэнгэрт, нислэгт байхад нь тэднийгээ алдаж байсангүй
Бидэнд хэзээ ч ийм эмгэнэлт явдал тохиож байсангүй
Магадгүй бид хөлгийн баг бүрэлдэхүүний эр зоригийг дурдахаа мартсан байна. Челлэнжер хөлгийн 7 гишүүн аюулыг мэдэж байсан, гэвч тэд аюулыг сөрж үүргээ гайхалтай биелүүлсэн. Мишэл Смит, Дик Скоби, Жуди Рэсник, Роналд МкНаир, Эллисон Онизука, Грегори Жарвис мөн Криста МкАулиф.
Эр зоригт долоон баатрынхаа хойноос бид гашуудаж байна.
Эх орон чинь та нарыг үгүйлэх болно.
Багийн долоон гишүүний гэр бүлийнхэнд, энэ эмгэнэлт явдлын хүнд цохилтыг бид юугаар ч нөхөшгүй билээ. Гэвч та бүхний хүнд гарз хохирлыг бид ойлгож байна. Таны хайртай эрхэм хүмүүн чин зоригт, эрэлхэг баатар байсан. "Надад энэ үүргийг даатга, баяртайгаар биелүүлье" гэж хэлээд одсон тэд биширмээр цог жавхлантай, энэрэнгүй хүмүүс байлаа.
Тэд сансрын уудмыг судалж, түүний нууцыг тайлах гэсэн чин эрмэлзэлтэй байлаа. Тэд үүний төлөө зорьсон, бас чадсан. Тэд бидний төлөө бүхнийг хийсэн.
Энэ зуунд тайлагдаагүй зүйлс нэмэгдсээр байна. Энэ тийм ч биднийг гайхшруулах зүйл биш. АНУ-ын сансрын хөтөлбөр зөвхөн үүний төлөө 25 жил ажилласан. Гэхдээ бид дөнгөж эхэлж байгаагаа мартаж болохгүй. бид өнөөг хүртэл анхдагчид. Челлэнжер хөлгийн багийн гишүүд ч анхдагчид байлаа.
Энд би, энэхүү шууд нэвтрүүлгийг үзэж байгаа сургуулийн бяцхан хүүхдүүдэд нэг зүйл хэлмээр байна. Ойлгоход хэцүү байгааг мэдэж байгаа хэдий ч зарим үед ийм хүнд явдал тохиолддог юм.
Энэ бүхэн судалгаа шинжилгээ, нээлт хийх үйл ажлын маань нэг хэсэг. Энэ бүхэн боломжийг ашиглах, хүн төрөлхтөний мэдлэгийн хүрээг өргөжүүлэх нэг хэсэг нь байсан.
"Ирээдүй бол хулчгарынх биш эр зоригтных байдаг юм."
Челлэнжерийн баг бүрэлдэхүүн биднийг ирээдүй рүү хөтөлж, бид тэднийг залгамжлах болно.
Бид сансрын хөтөлбөртөө үргэлж итгэж найдвар тавьж, хүндэтгэдэг. Өнөөдрийн болсон үйл явдал үүнийг маань дуслын төдийд ч багасгахгүй. Бид сансрын хөтөлбөрөө бусдаас нуудаггүй. Бид үүнийг нуун дарагдуулж, халхалдаггүй. Бид, бүхний өмнө, нийт ард олныхоо өмнө ил тодоор ажилладаг. Эрх чөлөөний энэ замналаас хормын төдийд ч хазайхгүй.
Бид сансрын эрэл судалгааны ажлаа үргэлжлүүлэх болно. Дахиад ч сансрын нислэгүүд, нислэгийн багууд, тиймээ, сайн дурынхан, энгийн иргэд, багш нар сансарт байх болно. Энэ бол төгсгөл биш. Бидний итгэл бидний судалгаа үргэлжлэх болно.
Энд нэг зүйлийг нэмж хэлмээр байна. НАСА-д ажилладаг эсвэл энэ үүрэг даалгавар дээр ажилласан ажилтан бүртээ уулзаж, ярилцаж чаддагсан бол би энэ үгийг хэлнэ: "Та бүхний зорилго, мэргэжил, авъяас чадвар чинь биднийг олон арван жилийн турш хөтөлж, гайхшруулж ирсэн. Та нарынхаа зовлон бэрхшээлийг мэднэ, бид хуваалцах болно."
Өнөөдөр бас нэгэн үйл явдал давхцсан. 380 жилийн өмнө, энэ өдөр агуу судлаач Сир Франкиз Дрейк, Панамын эрэгт осолдсон хөлөг дээр амь үрэгдсэн.Түүний амьдралын хугацаанд агуу хил хязгаар нь далай байлаа. Хожим нь түүнийг түүхчид, "Тэр далайдаа амьдарч, далайдаа амьсгал хурааж, далайдаа уусан шингэсэн хүн" гэж хэлсэн байдаг. Тиймээ, өнөөдөр бид Челлэнжерийн багийнхныг яг л Дрейк шиг зорилгоо биелүүлсэн гэж хэлж чадна. Тэд бидний дунд амьд байхдаа ямар байсан яг тэр л хэвээрээ бидэндээ дурсагдах болно. Өнөө өглөөхөн нислэгтээ бэлдчихээд, сүүлчийн удаа бидэндээ баяртай гэж гараа даллаад эх дэлхийгээсээ тэнгэрийн орон руу үүрд одсон тэднийгээ бид хэзээ ч мартахгүй ...
Баярлалаа.

President Reagan's Speech on The Challenger Disaster


Oval Office of the White House, January 28, 1986
Nineteen years ago, almost to the day, we lost three astronauts in a terrible accident on the ground. But, we've never lost an astronaut in flight; we've never had a tragedy like this. And perhaps we've forgotten the courage it took for the crew of the shuttle; but they, the Challenger Seven, were aware of the dangers, but overcame them and did their jobs brilliantly. We mourn seven heroes: Michael Smith, Dick Scobee, Judith Resnik, Ronald McNair, Ellison Onizuka, Gregory Jarvis, and Christa McAuliffe. We mourn their loss as a nation together.

For the families of the seven, we cannot bear, as you do, the full impact of this tragedy. But we feel the loss, and we're thinking about you so very much. Your loved ones were daring and brave, and they had that special grace, that special spirit that says, 'Give me a challenge and I'll meet it with joy.' They had a hunger to explore the universe and discover its truths. They wished to serve, and they did. They served all of us.

We've grown used to wonders in this century. It's hard to dazzle us. But for twenty-five years the United States space program has been doing just that. We've grown used to the idea of space, and perhaps we forget that we've only just begun. We're still pioneers. They, the members of the Challenger crew, were pioneers.

And I want to say something to the schoolchildren of America who were watching the live coverage of the shuttle's takeoff. I know it is hard to understand, but sometimes painful things like this happen. It's all part of the process of exploration and discovery. It's all part of taking a chance and expanding man's horizons. The future doesn't belong to the fainthearted; it belongs to the brave. The Challenger crew was pulling us into the future, and we'll continue to follow them...

There's a coincidence today. On this day 390 years ago, the great explorer Sir Francis Drake died aboard ship off the coast of Panama. In his lifetime the great frontiers were the oceans, and a historian later said, 'He lived by the sea, died on it, and was buried in it.' Well, today we can say of the Challenger crew: Their dedication was, like Drake's, complete.

The crew of the space shuttle Challenger honoured us by the manner in which they lived their lives. We will never forget them, nor the last time we saw them, this morning, as they prepared for the journey and waved goodbye and 'slipped the surly bonds of earth' to 'touch the face of God.' Thank you!

April 18, 2008

Билл Клинтоны АНУ-д Ерөнхийлөгчөөр сонгогдон хэлсэн тангарагийн үг


АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдоод тангараг өргөхдөө хэлдэг үгийг Inaugural Address гэдэг.
1993 оны 1 сарын 21-нд АНУ-ын Ерөнхийлөгчийн албан тушаалыг хүлээн авах ёслол дээр Билл Клинтоны хэлсэн үг: "Бидний ээлж боллоо. Түүнийг хүлээж авцгаая!"
Миний эх орон, иргэд ээ!
Өнөөдөр бид Америкийн шинэчлэлийн мөн чанарыг ёслон тэмдэглэж байна. Энэ ёслол дүн өвөл болж байна. Гэвч хэлж ярьж байгаа үг, дэлхий дахинд харуулж буй нүүр царайгаар хаврыг авчирч байна.
Дэлхийн ууган ардчилал бүхий оронд дахин мэндчилж буй энэ хавар Америкийг шинээр нээх хүсэл эрмэлзэл, урам зориг бадрааж байна.
Манай төр, улсыг үндэслэн байгуулагчид анх Америкийн туйлын зорилго тунхаглахдаа, Америк өнө удаан оршин тогтнож өөрчлөгдсөө байх болно гэдгийг мэдэж байсан биз ээ.
Зөвхөн өөрчлөхийн тулд өөрчлөх биш, харин Америкийн туйлын зорилго амьдрал, эрх чөлөө, аз жаргалтай байхыг сахин хамгаалах шинэчлэл юм. Хэдийгээр бид орчин үетэй зохицон явах боловч манай зорилго бол цаг хугацаагүй алба мөн.
Америкчуудын үе бүхин америк хүн байх ёстойг өөрсдөө тодорхойлох учиртай. Америкийн тусын тулд хагас зуун жил хүчин зүтгэсэн өмнөх Ерөнхийлөгч Бушид би ард түмнийхээ нэрийн өмнөөс баяр хүргэж байна. Түүнчлэн мятрашгүй зориг, амь бие үл хайрлах зүтгэлээсээ хямрал, фашизм, коммунизмыг ялан дийлсэн сая сая эрэгтэй эмэгтэй хүмүүст би талархал илэрхийлж байна.
Хүйтэн дайны сүүдэрт өсөж бойжсон үеийнхэн өнөөдөр эрх чөлөөний нарны элчинд бүлээцсэн дэлхийд шинэ хариуцлагатай үүрэг хүлээн авч байгаа хэдий ч урьдын дайсагнал, шинэ зөрчил заналхийлсээр байна.
Бусадтай зүйрлэшгүй хөгжил дэвшилд өсөж байгаа боловч аж ахуйн урагшгүйтэл, зогсонги цалин хөлс, улам нэмэгдсээр буй тэгш бус байдал, манай хүн амын доторх гүнзгий хямралын улмаас эдийн засаг сульдан доройтож байна.
Миний одоо өргөх гэж байгаачлан тухайн үедээ Жорж Вашингтоны өргөж байсан тангарагийн тухай мэдээг мориор хуурай газар туулан, завиар тэнгис далайг гатлан удаан хугацаанд хүргэж байсан бол өнөөдөр энэ ёслолын дүрс, дуу хоолойг дэлхийн өнцөг булан бүрт нэвтрүүлж, хэдэн тэрбум хүмүүс шууд харж сонсож байгаа биз ээ.
Орчин үед харилцаа холбоо, арилжаа наймаа дэлхий дахины шинжтэй болж, хөрөнгө оруулалт үргэлжийн хөдөлгөөнд орж, технологи гайхамшигтай хөгжин, сайн сайхан амьдрах эрмэлзэх бүх нийтийн тэмүүлэл болж байна. Бид дэлхий дахины улс түмэнтэй тайван замаар уралдан өөрсдийнхөө хөдөлмөрөөр амьдрана.
Нөлөө бүхий айхтар хүч дэлхий дахиныг донсолгосон өөрчилж буй өнөө үед хамгийн тулгамдсан асуудал бол бид өөрчлөлтийг хор биш, хоолоо болгож чадах эсэхэд оршино.
Энэ шинэ дэлхийд уралдаж, түүнд ялах чадвартай болохыг сая сая Америкчуудын амьдрал аль хэдийнээ харуулсан юм. Гэвч олонхи хүмүүс их ажиллан, бага хөлс авч, зарим нь бүр ажиллаж чадахгүй болж, эмчилгээний өртөг айл өрхийг тарчигдуулан, том жижиг олон тооны үйлдвэрийн газар дампуурах аюулд орж, гэмт хэргийн аймшиг хуулиа сахидаг иргэдийн эрх чөлөөг хохироон, үй олон сая хүүхэд бидний уриалж буй өөдрөг амьдралыг төсөөлж чадахгүй байгаа явдал бол бид өөрчлөлтийг хоолоо болгож чадаагүйн илрэл мөн.
Бид хатуухан үнэнтэй учирч, шийдэмгий алхам хийх ёстой гэдгээ мэдэж байна. Гэтэл бид одоог хүртэл тэгж чадсангүй Харин ч бид урсгалаар явж, ингэсээр нөөц бололцоогоо шамшигдуулж, эдийн засгаа тамирдуулан, итгэл найдвараа алдахад хүрч байлаа.
Хэдийгээр манай зорилт хүнд ч гэсэн, бидэнд бас хүч чадал бий. Америкчууд бол угаасаа зүгээр суудаггүй, эрэлч, итгэж болох хүмүүс билээ. Бид өмнөх үеийнхээ мөрөөдөл, гэрээсийг биелүүлэх явдлыг өнөөдрийн зорилтод болгох ёстой.
Америкийн хувьсгалаас иргэний дайн, их хямрал, иргэний эрхийн хөдөлгөөн хүртэл манай ард түмэн эдгээр хямралыг гэтлэн давахад зориг төгөлдөр явж, манай түүхийг бүтээхийг түшиг тулгуур, эзэд ямагт болж байсан юм.

Bill Clinton - First Inaugural Address


My fellow citizens:

Today we celebrate the mystery of American renewal.
This ceremony is held in the depth of winter. But, by the words we speak and the faces we show the world, we force the spring.
A spring reborn in the world's oldest democracy, that brings forth the vision and courage to reinvent America.
When our founders boldly declared America's independence to the world and our purposes to the Almighty, they knew that America, to endure, would have to change.
Not change for change's sake, but change to preserve America's ideals—life, liberty, the pursuit of happiness. Though we march to the music of our time, our mission is timeless.
Each generation of Americans must define what it means to be an American.
On behalf of our nation, I salute my predecessor, President Bush, for his half-century of service to America.
And I thank the millions of men and women whose steadfastness and sacrifice triumphed over Depression, fascism and Communism.
Today, a generation raised in the shadows of the Cold War assumes new responsibilities in a world warmed by the sunshine of freedom but threatened still by ancient hatreds and new plagues.
Raised in unrivaled prosperity, we inherit an economy that is still the world's strongest, but is weakened by business failures, stagnant wages, increasing inequality, and deep divisions among our people.
When George Washington first took the oath I have just sworn to uphold, news traveled slowly across the land by horseback and across the ocean by boat. Now, the sights and sounds of this ceremony are broadcast instantaneously to billions around the world.
Communications and commerce are global; investment is mobile; technology is almost magical; and ambition for a better life is now universal. We earn our livelihood in peaceful competition with people all across the earth.
Profound and powerful forces are shaking and remaking our world, and the urgent question of our time is whether we can make change our friend and not our enemy.
This new world has already enriched the lives of millions of Americans who are able to compete and win in it. But when most people are working harder for less; when others cannot work at all; when the cost of health care devastates families and threatens to bankrupt many of our enterprises, great and small; when fear of crime robs law-abiding citizens of their freedom; and when millions of poor children cannot even imagine the lives we are calling them to lead—we have not made change our friend.
We know we have to face hard truths and take strong steps. But we have not done so. Instead, we have drifted, and that drifting has eroded our resources, fractured our economy, and shaken our confidence.
Though our challenges are fearsome, so are our strengths. And Americans have ever been a restless, questing, hopeful people. We must bring to our task today the vision and will of those who came before us.
From our revolution, the Civil War, to the Great Depression to the civil rights movement, our people have always mustered the determination to construct from these crises the pillars of our history.

Inaugural Addresses of the Presidents of the United States. 1989.