May 10, 2008

... ~...~...

Хэлээгүй одлоо гэж чамдаа би гомдоогүй ээ!
Халуун зүрх чинь үүрд надтай хамт байг
Хэлж чадахгүй үгсээ сэтгэлээрээ би шивнэе
Хэлээгүй одлоо гэж чамдаа би гомдохгүй ээ.

Үнсээгүй явлаа гэж чамдаа би тунихгүй ээ!
Үүрд минийх гэдгийг чинь бодох болгондоо би мэдэрдэг
Угаас бүр хайртай гэж шивнэдэг
Үнсээгүй явлаа гэж чамдаа би тунихгүй ээ!

Нэг л амьдрах амьдралд минь чи ирсэн
Насан туршдаа чамайгаа зүрхнээсээ явуулахгүй ээ
Нүдний чинь нүд болоон
Нарт ертөнцийг хамтдаа туулъя хоёулаа

Зүүдэнд минь гэрэлтэн харавсан од чинийх байсан
Зүрхэнд минь шивнэсэн үгс чинийх байсан
Зүгээр сонсохоос өөр аргагүй дээ
Замбуулин хорвоод гомдох юм

Ирээдүйн амьдралаа чамтайгаа гэж мөрөөдөөд
Инээмсэглэж явсан үе саяхан
Ихэр хоёр сар шиг энэ хорвоод
Гэрэл нэмж явсан үе саяхан

Асгарах нулимсыг минь тогтоож чадахгүй ч
Амьд гэдгээ мэдрүүлээрэй зүрхэнд минь
Аз жаргалыг тэр мөчид би мэдрэе

Хүрч чадахгүй ч харах нь чамд минь диваажин байх
Харж чадахгүй ч мэдрэх нь надад диваажин юм
Хагцал биднийг салгасан ч
Хайрлах сэтгэлийг минь салгаж чадахгүй

Хур бороо орох бүрд надад өгч байгаа бэлэг гэж бодъё би
Хайрт минь чи харж чаддаг бол
Харин би чинь төсөөлж л чадна

Бурхан биднийг салгасан ч
Боломж бидэнд олгосон юм шиг
Борхон зүрхийг минь аваад яваагүйд
Баярлаж сууяа даа хоёулаа

Хун шувууны нэг нь нуураа орхиод ниссэн ч
Хайрт минь чи надаасаа хэзээ ч битгий холдоорой
Хажууд минь дандаа байж хайраа нэг мэдрүүлээрэй

Үүрээр орсон бороог чамайгаа гэж бодъё доо
Үлдсэн бүх дурсамжаа бодоод чамайгаа санаад уйлж сууяа даа
Үгүйлэх сэтгэлдээ чамайгаа тээсээр өнчирч холдъё доо
Үүрд гэж чамдаа шивнэн сэтгэлийг чинь амраая даа

Нүдээ аньж л мэдрэх ёстой юм байлгүй дээ
Нууцхан нулимсаа чамаасаа нууж залгъя даа
Намар явсан шувууд хавар ирнэ гэж өөрийгөө хуурч үлдэе дээ
Насан туршийн минь нэг л хайр чи юм шүү
БИ ЧАМД ХАЙРТАЙ …

P.S: Гунигтай боловч таалагдсан болохоор нь хуулаад тавилаа. Зохиогч нь уурлахгүй гэдэгт итгэлээ. Хөөрхөн.мн-с авлаа. Өмнөх шүлэгний хариуд аргадаж бичсэн шүлэг шүү.

Орхисонд минь уучлаарай

Уучлаарай хайрт минь чамдаа хэлээгүй явсанд минь
Урсах нулимсаа арчин байж чамайгаа орхисон шүү
Уйтгарлаж буй сэтгэлийг минь чи ойлгож байгаа болов уу
Уучлаарай хайрт минь чамдаа хэлээгүй явсанд минь

Өршөөгөөрөй хайрт минь чамайгаа үнсээгүй явсанд минь
Өдөр шөнөжингүй чинийхээ тухай бодон байж чамайгаа орхисон шүү
Өнчин зүрхэндээ шаналсаныг минь чи мэдэж байгаа болов уу
Өршөөгөөрөй хайрт минь чамайгаа үнсээгүй явсанд минь

Намайг буу мартаарай насан туршдаа бодоорой
Нандин энэ хайраа нандигнаж чи минь хадгалж яваарай
Нарт ертөнц дээр хамгийн сайхан аз жаргалыг олж аваарай
Намайг буу мартаарай насан туршдаа бодоорой

Зүүдэнд чинь гэрэлтэн харвасан од минийх байсаныг мэдсэн үү
Зурвас бичин чамдаа би үлдээсэн, үг бүрийн ойлгож уншаарай
Зүүгээр шивүүлсэн мэт зүрх минь агуу ихээр шаналлаа
Зүүдэнд чинь гэрэлтэн харвасан од минийх байсаныг мэдсэн үү

Ирээдүйн амьдралаа ярьж байсан шигээ биелүүлж үл чадна
Идэр залуу насандаа анхны хайраараа чамайгаа хайрласандаа баяртай
Инээд хөөрөөр бялхаж аз жаргалтай байсан хоёулаа
Ирээдүйн амьдралаа ярьж байсан шигээ биелүүлж үл чадна

Асгарах нулимсыг чинь тогтоож би дийлэхгүй
Амьдралын хар цагааныг чи минь одоо ухаарч ойлгоорой
Аз жаргалтай мөчөө бодог амраг намайгаа дурсаарай
Асгарах нулимсыг чинь тогтоож би дийлэхгүй

Диваажин гэж байдаг юм байна хайрт минь
Далавч ургуулаад чамдаа нийсэн очихсон
Дэргэдээс чинь харж байв ч, цугтай байж чадахгүйн
Диваажин гэж байдаг юм байна хайрт минь

Тэнгэр дээрээс үзэсгэлэнт чамайгаа хараад байх нь миний жаргал
Тэврээд авья гэхлээр бидний дунд нэгэн том хана
Түшиг болон нууцханаар чамдаа би чинь тусалья
Тэнгэр дээрээс үзэсгэлэнт чамайгаа хараад байх нь миний жаргал

Би чинь чамдаа хайртай шүү чи минь наддаа итгээрэй
Бурхан биднийг салгаагүй бол цугтай энэхэн хорвоог илээх байсан
Булбрайхан гарийн атгаад хэзээ ч ахин тавимааргүй байна
Би чинь чамдаа хайртай шүү чи минь наддаа итгээрэй

Хагацал биднийг тойрсонгүй дайраад гарсанд итгэмээргүй
Хун шувууны нэг нь нуураа орхиод нисэн одлоо
Хоргодон байж чамаасаа би үүрд хагацлаа
Хагацал биднийг тойрсонгүй дайраад гарсанд итгэмээргүй

Шөнө дундын сэрэмгүй зүүдэнд чинь хайрт чамтайгаа уулзийдаа
Шивнэн байж хайраа чинийхээ чихэнд хэлийдээ
Шиврээ бороо болон чамдаа би чинь хүрийдээ
Шөнө дундын сэрэмгүй зүүдэнд чинь хайрт чамтайгаа уулзая даа

Алсаас харан чамайгаа хайрлах ёстой юм байлгүй дээ
Алтан нартай цуг чинийхээ дээрээс гийе дээ
Амраг чамдаа үнэн сэтгэлээсээ хайртай шүү
Алсаас харан чамайгаа хайрлах ёстой юм байлгүй дээ

Сүүлчийн хэдэн үгээ чамдаа энэ шүлэгээрээ илгээе
Сайхан амьдралыг олоод сэтгэл өөдрөг амьдраарай
Сартай тэнгэрлүү харах болгондоо сэмхэн миний тухай бодоорой
Сүүлчийн хэдэн үгээ чамдаа энэ шүлэгээрээ илгээе

Б. Амарсанаа
Хэсэж явахад минь тааралдсан шүлэг бөгөөд зүгээр л таалагдаад хуулаад тавичихлаа. Зөвшөөрөл авалгүй тавьсан гэж уурлахгүй байх гэж итгэлээ. :)

Хүн ухаан хүрч, итгэж чадаж байгаа бүхэндээ

Хэрвээ та зодуулна гэж бодож байвал
өөрийгөө зодуулсанд тооц,
Хэрвээ та зүрхлэхгүй хэмээн бодож байвал
зүрх тань хэзээ ч хүрэхгүй,
Хэрвээ та ялалтыг хүсдэг ч чадахгүй гэж бодож байвал ялагдаж л таарна,

Та өөрийгөө ялагдана хэмээн бодож байвал
аль хэдийн ялагдсанд тооц,
Учир нь амжилт, ялалт хүний эр зоригоос эхэлдгийг,
Ухамсраас бүх зүйл шалтгаалдгийг хаанаас ч бид олж харна,
Хэрвээ та өөрийгөө бусдын ард хоцорно хэмээн бодвол
Хоцорч л таарна,
Таныг өргөхийн тулд ухаан санаа тань
Өндөрт хөөрөн нисэх ёстой,
Амжилт гаргаж чадахын тулд өөртөө итгэлтэй байх хэрэгтэй,
Амьдралын тулалдаанд аль хүчтэй нь ялдаггүй,
Аль хурдан нь ч ялдаггүй,
Ялж чадна хэмээн итгэсэн тэр л хүн
эрт орой хэзээ боловч ялалтад хүрдэг...

Эх сурвалж: Бийр бэх-ээс

May 09, 2008

БИ

Би
Сүүдэр залгаж
Гэрэл ирдэгт итгэдэг
Сүнсээ зайдалсаар хүн
Ертөнц дамжидагт итгэдэг
Нүглийн саванд ч
Буян тунадагт итгэдэг
Нүд нүдээ олж
Хайр төрдөгт итгэдэг
Би
Буцахийн гуниг сэврээгүй байхад
Ирэхийн зар түгдэгт итгэдэг
Бүдрэхдээ унагасан дуу
Босохын уриа болдогт итгэдэг

Үүрдийн юм шиг явсан ч
Үүрээр чамтай сэрнэ гэж итгэдэг
Үхэл намайг ялахын тулд өтлүүлдэг ч
Үр минь үлдсэнээр ялагдашгүй гэдэгтээ итгэдэг...

Эх сурвалж: MGLclub гэдэг Солонгост байгаа монголчуудын хэрэглэдэг сайтаас авч тавьлаа

... ~...~...

Хаврын салхинд цас ханзархад
Цээжинд өндийдөг гуниг минь
Хар нүдэнгийн минь сураг чимээлэхэд
Зүрхэнд бүрхдэг будан минь

Хагацалд мөхсөн сэтгэлд
Амь хайралсан гуниг минь
Хайртай бүсгүйн минь дурсгасан
Мөнхийн гашуун ухаарал минь

Хийсэн нүглийнхээ сүүдэрт
Даарч олсон бодол минь
Хиртэшгүй ариун насны минь
Хашгирч эцэслэсэн дуу минь

Жаргал дундуур,жаргал эрэн төөрч
Насаа элээсэн гэмшил минь
Жавар дундуур,даарч ээжийнхээ зүг гүйсэн
Үл нуухын үнэн минь

Анхны бороо гэнэт ороход
Аль хэдийнээ би чинийх болсон байдаг
Бүдэгхэн жимээр сэтгэлээ дагаж алхсаар
Би өөрлүүгээ,хаалгагүй хаалгаар нэвтэрдэг

Хүсэл хяслийн тоглоомонд
Хүмүүнийг төөрүүлдэг орчлонгийн
Хуурамч бус жинхэнэ царайг
Чиний л нүдээр олж хардаг

Бүдэг үнэн лүү
Намайг хөтөлдөг болохоор чинь
Нэрэлхүү инээд,нисэхийн төдий жаргалаар
Чамайг би солихгүй ээ
Гуниг минь

Үё үёхэн би
Сүнсэндээ нуугдаж гунидаг
Улигт энэ амьдрлаас
Далавчаараа далласаар оддог

Сэм сэмхэн заримдаа
Санаа алдан гунидаг
Сэтгэл хийгээд мэдрэхүйн
Манант нутаг руу зоридог.

Эх сурвалж: MGLClub буюу Солонгост байдаг монголчуудын хэрэглэдэг сайтаас авч тавив.